• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хай Бао" танд Монголын ордныг танилцуулна

CRI       (GMT+08:00) 2010-04-09 17:46:41

"Шанхайн дэлхийн яармагт уулзацгаая" асуулт хариултын уралдааны цуврал мэдээллийн тавдугаар хэсэг

     Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо, би бол Шанхайн дэлхийн яармагийн бэлгэ тэмдэг- "Хай Бао" буюу "Далайн эрдэнэ" байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр Хай Бао таныг Шанхайн дэлхийн яармагийн Монгол улсын ордонд дагуулан хүрч, Монгол улсын ордны өвөрмөц хэв намба болон үзэсгэлэнгийн гол агуулгын талаар танилцуулъя. Нэвтрүүлгийн эцэст танаас энэ мэдээлэлтэй холбоотой хоёр асуулт асуух болно.

     Хятад улсын хойд хөрш Монгол улс нь өргөн уудам тал нутагтай төдийгүй өнөр баян говь хангайтай. Монгол улсын говь нутаг нь үлэг гүрвэлийн нутаг хэмээн дэлхийд алдаршсан бөгөөд элбэг баян нөөц баялагтай билээ. Шанхайн дэлхийн яармагийн хугацаанд Монгол улсын ордон "Говь ба хот" сэдвээр нээгдэх тул Шанхайн дэлхийн яармагийн "Сайхан хот, сайхан амьдрал" уриатай зохицож байгаа юм.

     Монгол улсын өргөн уудам газар нутаг дээрх эртний түүх дурсгалын олон газрууд нь "Тал нутгийн гүрэн"-ны өнө эртний онцлогийн нэгэн тал болж байгаа бөгөөд говь нутгийн стратегийн чанартай уул уурхай нь сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Эдгээр уул уурхайг нээн ашиглахын хэрээр орчин үеийн хот суурин улам өргөжин хөгжих нь гарцаагүй. Тийм ч учраас эрт эдүгээгийн зохицонгуй нэгдэл нь Монгол улсын ирээдүйн хөгжлийн онцлогийн нэг болсон байна.

     "Говь ба хот" ордон нь 330 квадрат метр талбайтай, үлэг гүрвэлийн өндөгний загвараар баригдаж, Монгол улсын говь хангайн үнэт эрдэнэ-- үлэг гүрвэл ба балар эртний амьтны чулуужсан яс тэрчлэн хүмүүсийн эх байгалаа хайрлан хамгаалах үзэл ухамсрыг дээд хэмжээнд харуулжээ. Үүгээрээ мөн амьдрах хүчин дүүрэн говь нутгийн эх баялаг нь орчин үеийн хотын амьдралд хязгааргүй их үнэ цэнийг олгож байгааг үзүүлж, байгалийн эх баялгийг зүй зохистой ашиглахаар дамжин хотын амьдралыг эрүүл замаар хөтөлж, байгаль болон хүн төрөлхтний давуу чанарыг бадруулж, тогтвортой хөгжил, орчин тойрныг хамгаалах болон хот тохижуулалтын органик нэгдлийг урагшлуулж байгаа юм. Монгол улсад их хэмжээний цэвэр байгалийн бүтээгдэхүүн байдаг учраас "байгаль орчныг хамгаалах" сэдэв нь ч Монгол улсын ордны сурталчилгааны гол үзэл санаа болж байна.

     За одоо Хай Бао танд Шанхайн дэлхийн яармагийн үеэр Монгол улсын ордонд болох гол гол арга хэмжээ, үзэсгэлэнгийн талаар танилцуулъя. Монгол улс өвөрмөц хэв намбатай ордноороо говь нутгийн эх баялгийг сонирхуулахын зэрэгцээ цуврал арга хэмжээ зохион, дэлхий дахинд өөрийн улс орныхоо улс төр, эдийн засаг, соёл иргэншил, зан үйл зэрэг олон талыг танилцуулах болно. Монгол улс 9-р сарын 13-ны өдөр "Монголын үндэсний өдөрлөг" арга хэмжээ зохиохоор товлоод байгаа билээ. Тухайн үед энэ арга хэмжээний дагуу олон төрлийн хөрөнгө оруулалтын зөвшилцөл болон уул уурхай, аялал жуулчлал ба барилга байгуулалтын салбар зэрэг талын чуулга уулзалт зохион явуулж, нэн олон гадаадын хөрөнгийг өөртөө татан, дэлхийн олон оронтой хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтын ажиллагааны шинэ түнш байгуулах болно. Үүнээс гадна Монгол улс орчин үеийн соёл урлаг, нийгмийн амьдралаар гол агуулгаа болгосон зургийн, гар урлалын болон уламжлалт хувцасны үзэсгэлэн гаргахын хамт Монгол улсын урлагийн чуулгын том хэмжээний уран сайхны тоглолт болно. Шанхайн дэлхийн яармагийн хугацаанд Монгол улсаас давхардсан тоогоор 500 мянга орчим үзэгчид ирж сонирхох юм.

     Эрхэм сонсогчдоо, Монголын ордны талаар товч танилцууллаа. Одоо танаас асуух хоёр асуултаа асууя.

     Есдүгээр асуулт: Шанхайн дэлхийн яармагийн хугацаанд Монгол улс нь ямар сэдвийн дор ордноо байгуулах вэ?

     Аравдугаар асуулт: "Монголын үндэсний өдөрлөг" арга хэмжээ нь хэддүгээр сарын хэдний өдөр зохиогдох вэ?

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе