|
|
||
Оюун-Билиг 1958 оны 9-р сард Өвөр монголын Сөнөд баруун хошуунд төржээ. Тэрээр торгон хоолойт дуучин хэмээн алдаршиж, үзэгч сонсогчддоо хүлээн зөвшөөрөгдөсөн содон дуучин юм. Түүний дуулсан дуунуудыг олонхи наадм цуглаан дээр тавьж байдаг. Одоо тэрээ Өвөр монголын Улаанцав аймгийн дуу бүжгийн бүлгэмд улсын 2-р зэрэглэлийн жүжигчинээр ажиллаж, Өвөр монголын өөртөө засах районы дуучид урлагчидын нийгэмлэгийн гишүүний үүрэг тушаалыг хариуцаж байна. Оюун-Билиг бол Умартын тал нутгийн дуу урлаг соёл судалгааны нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, Улаанцав аймгийн утга зохиол урлагийн салбарын нэгдэсэн нийгэмлэгийн гишүүн, мөн тус аймгийн улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүн юм.
Тэрээр 1979 онд Өвөр монголын багшын их сургуулийн урлагийн салбараас төгөсч, 1985 онд Өвөр монголын өөртөө засах районы үндэстний цөөнхийн залуу дуучидын дууны уралдаанд тэргүүн шагнал хүртэж, мөн жил Бээжинд хүрч, бүх Хятадын муж, хот, өөртөө засах районы үндэстний цөөнхийн залуу дуучидын дууны уралдаанд "мөнгөн медаль" хүртсэн байна. мөн 1985 онд түүний дуулсан "Малчины дуулал" гэдэг дуу нь бүх Хятадын радио уран бүтээлийн шалгаруулалтад тэргүүн шагнал хүртсэн байна.
1985-1996 онуудад тэрээр "Миний нутгийн бараа", "Ачит уулын бараа", "Алигирмаа", "Булигирмаа" гэсэн дөрвөн кассет бичүүлж, Өвөр монголын дуу бичлэгийн хэвлэлийн хороогоос хэвлэн, дотоод гадаадад тархаагдасан байна.
1987 оны 8-р сард 10 үндэстний бүрэлдхүүнтэй Хятадын үндэстний цөөнхийн урлагийнхан Канад Улст очиж тоглоход тэрээр бас оролцосон байна.
1995 оны 7-р сард дуучин Оюун-Билиг урилгаар Монгол Улст хүрч тоглосон байна. мөн оны 12-р сард Өвөр монголын телевизийн монгол хэлний нэвтрүүлэгийн газар Оюун-Билигийн тухай "Ээж ба нутаг" гэсэн тусгай нэвтрүүлэгийг сурвалжлан үйлдэсэн байна.
1997 оны 10-р сард Оюун-Билигийн дуулсан "Бүргэдийн дуулал" гэдэг дуу нь бүх Хятадын хэмжээний шагнал хүртсэн байна.
1998 онд дуучин Оюун-Билигийн нэр "Дэлхийн бүх хятадууд, Хятадын харьяат нарын утга зохиол урлагийн салбарын нэрт хүмүүсийн жагсаалт"-ад сонгогдон орсон байна.
Оюун-Билиг голдуу ардын дуу, уртын дуу, уянгын дуу дуулдаг. Дууны эхшиг, нугалаа, аялгуу ямар байдаг, дууг яаж нөмжигтэй дууладагийг Оюун-Билигийн дуунуудаас мэдэж болно. Түүний дуулсан дуу болгонд монгол хүний эхшиг яруу уянгатай хоолой биелэлээ олж, сонсосон болгоны сэтгэлд хүрдэг юм. Өвөр монголын дуучидын дунд түүний дуу хоолой хамгийн онцологтой өвөрмөц байдаг.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |