• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тэнгэр

CRI       (GMT+08:00) 2010-05-06 09:18:37

    Тэнгэр бол Өвөр Монголын Өөртөө Засах Районы Отог хошууны хүн, 1960 онд төрсөн Тэнгэр хөгжмийн зохиолч бөгөөд стратийн дуучин, улсын нэгдүгээр зэрэгллийн жүжигчин. 1980 онд Өвөр Монголын Урлагийн Сургуульд элсүүлж, шянз хөгжим сурсан банйа. 1980 онд Тянжингийн Хөгжмийн Дээд Сургуулийн хөгжим зохиох пакультетэд шалгуулан орж, сургуулиа дүүргэсний дараа Төвийн Үндэстний Дуу Бүжгийн чуулгад ажиллаж, стратийн дуу зохиох болон дуулах ажил хийсэн байна. Түүний хоолой нь хангинам өндөр, дорбилог эрчтэй байдагаар дотоод сэтгэлийн, жавхаат сайхан дууг дуулахдаа чадамгай байдаг сан.

    Тэнгэ стратийн дуу зохион бүтээх болон дуулахдаа, гадаад орны буюу Сянган Тайваний стратын дууг эсгүүл Хятадын эх газрын дууны тавцан дах бэлэн бүтээлийг дууриах буюу тэр чигээр нь дуулдаггүй. Харин өөрийн замаараа гуйвшгүй замнан, монгол үнэр амттай стратийн дууг байнга зохион дуулж байдаг юм.

    Түүний зохион бүтээсэн стратын дуунуудын агуулга нь эрүүл, эрхэмсэг сонсголонтой, маш ховорхон дуунууд байгаа юм. Тэнгэрийн дуу дотоод гадаадад өргөн дэлгэрч, сонсогчдын сайшаалыг ихэд хүлээж байна.

    1989 онд Тэнгэр Бүх Хятадын стратын дууны шилдэг дуучдыг шалгаруулах тэмцээнд оролцож, шилдэг дуучны нэгдүгээр шагнал, өөрөөр хэлбэл шилдэг дуучны алтан медаль хүртсэн юм. 1990 онд " Улаанбатар 90 дэлхийн стратын дууны том шагналт тэмцээн"д оролцож, хамаг дээд шагнал хүртсэн банйа. Түүний өөрөө хөгжим зохион дуулсан " аав бид хоёр" гэсэн дуу нь 1991 онд Азийн хөгжмийн хоёрдугаар баяр наадмын Хятадын уран бүтээлийн хамаг дээд шагнал хүртсэн банйа. 1992 онд Тэнгэр Тайвань районд хамаг анх хүрч тоглолт гаргаад, Тайбэй хотод хувийн дууны үдэшлэгийг амжилттай зохиосон юм. 1994 онд тэрээр " Ганган хар морь" гэсэн киноонд эрэгтэй гол дүрд тоглосон бөгөөд тус киноны хөгжмийг зохиох болон гол дууг дуулаад маш их амжилт бүтээсэн банйа. " Ганган хар морь" гэсэн энэ кино нь " Монтриолын олон улсын киноны арван есдүгээр наадам"-д хөгжим урлагийн хамаг том шагнал хүртэж, эх орондоо яруу алдар авчирч өгсөн юм. Тэнгэрийн дуулсан олон сахйан дуунууд сонсогч олны сэтгэлийг баясган чихний чимэг болж ирсэнийг хэн бүхэн сайн ойлгож байгаа нь мэдээж. Түүний дуулсан сайхан сайхан дуунуудыг жагсаавал: " монгол хүн", " аав бид хоёр", " диваажан" гэх зэрэг дуу байгаа юм. /Пэрлаймаа редактарлав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе