|
|
||
ХяХятадын дуучин Хань Хун 2003 онд "Хун" буюу "Улаан" гэсэн дууны цомгоо гаргасан юм. Энэхүү дууны цомогтоо,тэр өнгөрөгч зууны тавиас ерээд онуудад зохиогдсон шилдэг дуунуудаа оруулжээ.
Оюутны амьдралаас сэдэвлэсэн "Хэний төлөө уйтгарлаж суугаа билээ" гэсэн дууг хамгийн анх 1994 онд дуучин Жинь Ган Шань дуулсан юм. Харин энэ дууг Хань Хун дуулахдаа өөрийн өвөрмөц нэгэн өнгө аястай болгож, хүний сэтгэлд хүртэл дуулж чадсан учраас Хань Хунгийн дуулах ур авьяасыг ард олон нийтээрээ үнэлэх болсон юм.
Хятадын Тайваний нэрт дуучин Жань Юй Шэнгийн эхлэн дуулсан "өдрийн бодол, шөнийн зүүд" гэсэн дууг нэгэн үе залуучууд ихэд дуулцагааж байсан юм. Тайваний шүлэгч Чэн Лэ Рун үгийг нь бичиж, нэрт хөгжмийн зохиолч Чэн Жи Юань аяийг нь зохиосон бөгөөд олон хүний таашаалыг хүлээсэн дууны шилдэг бүтээл болсон юм. Энэ "өдрийн бодол, шөнийн зүүд" гэдэг дууг дуучин Хань Хун дахин дуулж, нэгэнт талийгаач болсон дуучин Жан Юй Шэнг мөрөөдөн саналзахын зэрэгцээ, хэдэн арван жилийн дараа хуучин дуугаа эргэн дурссан сэтгэлгээний өнгө аястай болгожээ. Нэгэн хүнийг санан дурсах үеийн дотоод сэтгэлийн хөдөлгөөний илрэлийг "өдрийн бодол, шөнийн зүүд" гэх дуунд гүн шингээж чаджээ.
Дуучин Хань Хун, хуучны шилдэг дуунуудад их дуртай, үргэлж сонсч байдаг юм байна. Тэдгээр хуучин дуунуудыг уламжлан авч, орчин үеийн хүмүүст сонсгохын үүднээс, дахинтаа дуулахаар зориг шийдэн энэхүү "Хун" буюу "Улаан" гэсэн дууны цомгоо гаргасан байна. өнгөрсөн зууны жараад оны үед зохиогдсон, Түвд үндэсний ардын дууны онцлогтой "Хувцас угаах дуу" гэдэг дууг дуучин Хань Хун дуулсны дараа энэ дууг улам олон хүн таашаан сонсох дуртай болсон юм. Тэрээр энэ дууг дуулахдаа хуучин дуулах хэв намбыг нь өөрчлөн дуулснаас гадна, хурц түргэн хэмнэлтэй ая эгшгийг нь уянгалаг намуун эгшиглэнтэй болгож, дуулсан юм.
Энэ "Хун" буюу "Улаан" гэдэг дууны цомогт нь "Эх орон минь" гэдэг Хятадын ард түмний хэдэн үе дамжин дуулсаар ирсэн шилдэг дуу байдаг юм. Энэхүү "Эх орон минь" гэдэг дуу бол АНУ-ын түрэмгийллийг эсэргүүцсэн,Солонгосын ард түмэнд туслах санааг илэрхийлсэн дайны үеийн сэдэвт "Шан Гань Лин даваан дээр" гэдэг киноны дуу юм. Тухайн үед дуучин Гүө Лань Ингийн ирмүүн цоглог хөг аяар дуулсан энэ дуу нь бүхий л киноны энх тайвны төлөө гол санааг гаргахад нь чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Yүнээс гадна, Хань Хуны дууны цомогт, Хятадын Тайваний нэрт дуучин Лүө Да Иугийн дуулсан "Хайрын тунхаг" гэдэг дуу бий. Энэ дуунд, хаврын улирлыг би чамдаа бэлэглээд, хахир өвлийг өөртөө үлдээлээ. Чиний зургийг өөртөө аваад, оронд нь өөрийгөө чамдаан зориуллаа" гэж дуулж байдаг юм.
Хань Хуны "Хун" буюу "Улаан" гэх дууны цомгийн тухай товч танилцууллаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |