• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Фу Дишэн болон Рэн Жин

CRI       (GMT+08:00) 2010-05-06 16:02:49

     Хятадын эстрадын дууны тавцанд нэр алдраа дуудуулж яваа дуучин гэр бүл Фу Дишэн , Рэн Жин хоёр бол сайн хамтран ажилладаг үйлс нэгтэн болох мөртөө эе найртай, зол жаргалтай нэгэн гэр бүл болох юм.
Тэр хоёрын дуулсан "Одод мичдийн үгс" гэх дуунд, өнөд хувирашгүй сэтгэлийн дуун, чамтайгаа байсан ариухан дуртгалыг дуулна. Чи минь хажууд байх үгүй ч сэтгэлд ганцаараа тормойно. Огторгуйд гялалзах одон мичид, тольдин миний үгийг шивнэж дамжуулаасай, тэнгэрийн оддын анивчин анивчих нь хайрын үгийг минь дамжуулж байгаа нь тэр юм" гэж дуулж байдаг юм. 

    Фу Дишэн болон Рэн Жин хоёр үнэнч хайрын дуугаараа Хятадын дотор газрын олон хүний таашаалыг хүлээсэн юм. Тэд нарын дуулсан "Сэтгэлийн минь хайрт" гэдэг дуу нь эгэл жирийн амьдралтай хүмүүсийн хайр сэтгэлийг уянгалан дуулсан байдаг юм. "Сэтгэлийн минь хайрт" гэдэг дууны үгийг бичсэн тухай Фу Дишэн хэлэхдээ, бид Рэн Жинтэй ханилаж суугаад хорь гаруй жил боллоо. Энэхүү хорь гаруй жилийн туршид гэргийн минь хайр намайг зоригжуулан, олон зүйлийн саад бэрхшээлийг даван туулуулсан билээ. Гэр бүлээсээ олсон сэтгэлийн тэр их тэнхээг, зол жаргалыг бид өөр хаанаас ч олж авч чадахгүй гэж боддог. Мөн ч энэ бүх зүйлийг ямар нэгэн эрдэнийн зүйлээр орлуулж болошгүй гэж үздэг болохоор "Сэтгэлийн минь хайрт" гэдэг дуугаа гэргий Рэн жиндээ зориулж бичсэн юм гэлээ.

    Энэ дуунд, "Хайр минь насан туршдаа чамруу тэмүүлэн, хайрыг чинь өнө үүрд сэтгэлдээ хадгалана. Хайр тунасан ханийнхаа харцнаас, хамаг учрыг нь ойлгож мэдэрсэн, насны урт замд найгашгүй бат хайр хүйтэн жавар өврийг жингэнүүлэхэд гал хувилаж илч хүргэнэ. Жаран жилийг туулавч хайрын гал минь хэвээрээ" гэж дуулдаг юм. 

    Энэ сайхан дууны үг ая, нот бүхнээрээ өнгөрөөж туулсан амьдралаа дурсан дуулж байна. Энэ дуу нь Фу Дишэн болон Рэн Жингийн хайрын тухай цуврал гурван дууны нэг болсон байна. Хайрын тухай цуврал гурван дуунд нь, "Анхны дурлал", "Сэтгэлийн минь хайрт", "Чиний баяр хөөр бол миний аз жаргал" гэдэг гурван дуу байдаг юм. Энэ гурван дуу нь хүний амьдралын залуу, идэр, өтлөө гурван үе шатны хайрын сэтгэлийг уянгалан дуулсан байна.

      "Анхны дурлал" дуу нь өнгөрснөө эргэцүүлэн бодох хэлбэрээр хүний амьдралын сайн сайхныг илтгэн харуулж, саяхан үерхэж байгаа залуу хосын гурав есийн хүйтэнд ч оргилом халуун хэвээр байдаг янаг хайр сэтгэлийг уянгалан дуулсан байдаг юм. 

   Харин "Чиний баяр хөөр бол миний зол жаргал" гэх дуунд нь хайр өгөөмөрч байдаг онцлогийг харуулж дуулжээ. Энэ дуунд, "Намайг уйтгартай байлгахгүй гэж, нандин хайраа нададаа зориулсан, нарнаас урьтаж гэгээ илч хайрлах гэж, нартад намайгаа уярааж явсан, насанд дахиад олдохгүй чамдаа, нармай их хайраараа хариу бэлэг барья" гэж дуулж байдаг юм. Энэ дуу нь үсээ цайтал хамт амьдрах хүсэл бодлоо илэрхийлсэн дуу юм.

    Дээр ярьсан дуунуудаас гадна Фу Дишэн болон Рэн Жингийн дуулсан олон сайхан дуунууд байдаг юм. "Насны төөрөг" гэх дуугаар нь энэ цагийн нэвтрүүлгээ өндөрлөе.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе