|
|
||
Дуучин Алтанцэцэг 1955 онд төрсөн.Бага наснаасаа дуулах авьяас нь тодорч,сургуулийнхаа урлагийн тоглолтонд байнга оролцож байжээ. Арван хэдхэн настайгаасаа эхлэн орон нутгийнхаа дуу бүжгийн "Улаан мөчир" чуулгад ажиллаж эхлэсэн бөгөөд улмаар мэрэгжлийн дуучин болж,одоо үзэгчдийн сайшаал,талархалыг хүлээсэн нэртэй уран бүтээлчийн нэг болжээ. Цээл тунгалаг хоолоотой дуучин Алтанцэцэг одоо, Хятад улсын өвөр Монголын өөртөө Засах Районы Радио Телевизийн Урлагийн чуулгын дуучин бөгөөд, Хятадын дуучдын нийгэмлэгийн гишүүн, Хятадын үндэстний цөөнхийн дуу хөгжмийн нийгэмлэгийн гишүүн, Өвөр Монголын өөртөө Засах Районы дуучдын нийгэмлэгийн зөвлөлийн гишүүн , улсын 1-р зэрэгтэй дуучин юм. Урлагийн замаар дөчөөд жил замнахдаа, монгол ардын уламжлалт уртын дууг дэлхийн олон орны ард түмний сонорт хүргэж, үндэстний онцлогтой урлагаа гадаадынханд таниулж, сурталчилахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлч юм.
Алатанцэцгийн дуунуудыг эхлэж ярихад "Алтан богдын шил" гэдэг дууг дурдахгүй өнгөрч болохгүй билээ. Энэ дууны ард түүний гурван үеийн хүний сэтгэл хөдөлгөм үнэн учрал байгаа юм. Ээжийнхээ дуулсан "Алтан богдын шил" гэх дууны аялгуунд бүвийлэгдэн байж өссөн хүн Алтанцэцэг байлаа. Тэгээд түүнийг дуучин гэгдэх болсон үед ээж нь түүнд энэхүү "Алтан богдын шил" гэх дуутай холбоотой нэгэн үлгэрийг хэлж өгч билээ. 1944 онд, Алатанцэцэгийн ээжийг нь 8 настай байхад нь түүний эмээ нь нөхөр болон гурван хүүхдээ гэртээ орхиод, нутаг буцаж, өвчитэй байгаа эгчийгээ эргэж үзэхээр явсан юм байна. Яг энэ үед Монгол улс тасгаар тогтнолоо тунхаглах таарч, Монгол улсад байгаа эмээ нь нутгийн хүмүүстэй хамт хойш нүүдэллэж явжээ. Ингээд хилийн шугам нэг гэрийн хүмүүсийг хоёр улсад хуваагдуулж билээ. Эхлээд бас захидал занаа нэвтэрдэг байсан боловч "Соёлын их хувьсгал" үүсч, нийгмийн донслолтоос болоод бүрмөсөн хэлхээ холбоо тасарчээ. Наймхан настайдаа эхээсээ салж өнөчин болсон Алатанцэцэгийн ээж нь эжийнх нь заасан "Алтан богдын шил" гэдэг дууг л цээжилж байжээ. Тэгээд энэхүү дууг дуулах болгондоо хол газар яваад эргэж ирж чадаагүй ээжийгээ дандаа мөрөөдж санагалздаг юм байжээ. Тэгээд хожим нь цаг үеийн байдал тогтнуун тайван болж, Монгол, Хятад хоёр орны харилцаа сайжирч, дуучин болсон Алтанцэцэгийн дуу Монгол улсы ард түмний чихэнд хүрэх болсон юм. түүний дуу радиогоор дамжаад эмээгийнх нь чихэнд хүрэхийг хэн бодож олох билээ. Тэгээд уртын дууны ая эгшигийн дунд элгэн садан уулзалдаж, хагас зуун жил хагацсан нэгэн айл нийлж билээ.
Монгол үндэстэнд л сая монгол уртын дуу байх ёстой, өөр үндэстэнд монгол уртын дуу байж яасан ч чадахгүй юм гэж Алтанцэцэг үргэлж хэлдэг юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |