|
|
||
Алтай бол монол үндэстний алдарт эмэгтэй дуучин юм. Тэр бол төрийн нэгдүүгээр зэрэглэлийн жүжигчин, нам бус зүтгэлтэн, Өвөр монголын өөртөө засах районы 8 дахь удаагаа сонгогдсон улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн байгын гишүүн, бүх орны залуучуудын холбооны гишүүн юм.
Алтай 1976 онд дунд сургуулиа төгсч, тус оны 12-р сард Өвөр монголын радио телевизийн урлагийн бүлгэмд гоцлол дуучнаар элсэгдсэн байна. 1983 оноос 1985 он болтол Хятадын дуу хөгжмийн дээд сургуульд суралцаж өнгөрөв. 1980 онд бүх орны үндэсний цөхөнхийн урлагийн тоглолтод анх оролцож, хамгийн өндөр шагнал—шилдэг жүжигчний шагналыг хүртэв. 1982 онд бүх орны хэсэг муж районы үндэсний цөхөнхийн залуу жүжигчидийн дууны үдэшлэгд оролцож шидэг дэсийн шагнал хүртсэн байна. 1992 онд Хятадын төв радиогийн дааж хийсэн "бүх орны үзэгчидийн дур бахыг татсан жүжигчин" гэх үдэшлэгд нэр дэвшигчийн шагналыг хүртсэн бөгөөд өвөр монголын соёлын товчоо, радио телевизийн хариуцан хийсэн "үндэстний цөхөнхийн дууны мөрөйцөөн"-д мөнгөн медаль олсон байна.
Олон жилийн турш дуучин Алтай Төв радио, телевиз, Өвөр монголын радио телевизид хэдэн зуун монгол, хятад хэлээр дуулсан дууны шингээлт хийж, үүний дотрохь хэсэг дуунууд нь бүх орон болон өвөр монголын хэвчээнд болсон дууны үнэлгээд 1, 2, 3-р дэсийн шагнал олсон байна.
Алтай урид хожид 3 удаа өөрийн бүтээлийн тусгай эмгэтгэлээ хэвлүүлэн гаргасан бөгөөд бусад дуучидтай хамтран 5 касит, CD хэвлүүлэн гаргасан байна.
90-өөд оноос нааш тэрээр олон удаа орон болон Өвөр монголоо төлөөлж, бүлгэмээ даган Орос, Япон, өмөнөд солонгос, Монгол улс болон Сянган зэрэг орон болон районоор тоглолт гаргаж, үзэгчидийн баяр талархалыг хүлээсэн байна.
Дуулах нь ямарч баригдах зүйлгүй урсам, цэвэр борогжуун мөртөө тунгалаг гоёхон байж, сэтгэлэгтэй, чөлөөтөй тоглж чадах бөгөөд дуу хоолой нь хүнгэнэм байж, дуу хөгжмийн салбар дахь нэгэн гэрэлт сувд мөн, бас ч орны дотор ялангуяа өвөр монголын өөртөө засах районд алдартай дуучин болно гэж дуу хөгжмийн салбарынхан Алтайд үнэлгээ хийсэн байдаг. одоо тэрээр туулж өнгөрүүлсэн дуу урлагийн замаа эргэн харж, туршилгаа хурамдуулан, онолын талын ажил хийж, өөрийн дуу урлагаа хүүхэд дүү нэрдээ уламжилхаар хүчин зүтгэнэ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |