|
|
||
Ч.Булаг бол Монгол үндэстний алдарт морин хуурчин, хөгжмийн зохилч, улсын нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин юм.1944 оны билгийн тооллолын 2-р сарын 2-ны өдөр төрж, Өвөр Монголын өөртөө Засах Районы Хорчны тал нутагт өсөн бойжсон юм. Түүний 3 настай байхад нь Хорчны Морин сүмийн 5-р дүрийн гэгээнээр тодруулжээ. Тэрээр одоо Хятад улсын морин хуурчдын нийгэмлэгийн дарга, Монгол улсын морин хуурчдын төвийн нэр хүндэт тэргүүлэгч, Японы олон улсын харилцааны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Насаараа морин хуурын төлөө зүтгэсэн бөгөөд улс түмэнд морин хуурын гайхамшигийг мэдрүүлж, таниулахад ихэд хувь нэмэр оруулсан юм. Морин хуураа хөглөөд, Танзани, Бурунди, Пакистан, Шри Ланк, Индонез, Монгол, Япон зэрэг улс орон болон Шанган зэрэг районуудаар явж тоглолт гаргасан бөгөөд, үүний дотор Япон улсад л гэхэд тавь гаруй удаа очижээ. Ч.Булаг бол морин хуурчин бөгөөд хөгжмийн зохилч юм.
Түүний зохиосон "Түмэн агтын түвэргээн" гэх хөгжим нь бүх Хятадын хэмжээнд хоёрдугаар зэргийн шагналыг хүртэж, Японы Хирушимад болсон Олон улсын хөгжмийн тэмцээнд шилдэг шагнал, Фудаогийн Олон улсын урлагийн наадамд элчийн шагнал, Хэн бинд болсон дэлхийн залуучуудын энх тайван уларгийн наадамд энх тайван, соёлын шагналыг хүртсэн байна. Ч.Булагийн зохисон "Ээждээ өргөх дуу", "Тал нутаг болон Бээжин", "Мандах наран", "Чингис хааны эр хоёр загал" зэрэг дөч гаруй бүтээл нь ч олон улсын хэмжээний шагналуудыг тоссон юм. Тэрээр одоо Японы Токио хотноо амьдарч байгаа бөгөөд "Ч.Булаг" хөгжмийн компани байгуулаад байна.
1986 онд "Тахь" морин хуурын хамтлагийг үүсгэн байгуулж, Өвөр Монголын өөртөө Засах Районы болон Японы Токио, Хирушимагийн урлагийн наадамд тоглолт гаргаад дотоод гадаадын мэргэжилтний өндөр үнэлгээ хүлээсэн байна. Ч.Булаг удаан жилийн практик болон онолыг уялдуулан, 1974 онд морин хуурыг хөгжимдөх аргын тухай ном хэвлүүлжээ. "Би морин хуурын төлөө энэ дэлхийд ирж, мөн ч морин хуурынхаа төлөө энэ дэлхийгээс явах болно" гэж хэлсэн байдаг юм.
"Тахь" морин хуурын хамтлаг нь 1986 оны 6-р сарын 22-ны өдөр байгуулагдаж, өвөр Монголын өөртөө Засах Районы нэг бүлэг шилдэг морин хуурчдаар бүрэлдсэн байдаг юм. Ч.Булагийн биечлэн дагуулснаар, хэдхэн жилийн хугацаанд их амжилтанд хүрчээ. 1989 оны 12-р сард Бээжинд Соёлын Яаманд тайлан тоглолтоо тоглосны дараа Азийн спортийн наадамд тоглосон юм. 1992 онд Олимпийн наадмыг угтах тусгай концерт гаргаж, 1993 оны 10-р сард Японы Хирушимад болсон Олон улсын урлагийн наадамд оролцож, дотоод гадаадын ард түмний халуун таашаалыг хүлээж, өндөр амжилтанд хүрсэн билээ.
Морин хуурчин Ч.Булаг бол энэхүү "Тахь" нэрэмжит морин хуурчдын хамтлагийн үүсгэн байгуулагч нь юм. Тэрээр энэ хамтлагийн хамт олноо дагуулан, дэлхийн ард түмэнд монгол үндэстний уламжлалт хөгжмийн зэмсэгийн ид шидийг гайхуулах гэж, мөн ч нүүдэлчин үндэстний соёлыг таниулах гэж тэмүүлж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |