• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эстрадын дуунууд

CRI       (GMT+08:00) 2010-05-07 09:19:55

    "Аливаа бүхнээ хайрын төлөө зориулья" гэсэн дуунд орчин үеийн залуучуудын хайр дурлалын төлөө, аливаагаа зориулах сэтгэл, хүслийг нь илэрхийлсэн байдаг юм. Дуучин Жинь Хай Шиний дууны аялгуу нь хүмүүсийн сэтгэл зүрхийг соронзон адил татах ид шидтэй гэж хэлж болох юм. Хятадын Тайваний шүлэгч Мань Тин энэ дууны үгийг бичиж, Хятадын дотор газрын нэрт хөгжмийн зохиолч Сань Бао аяийг нь зохиосон юм.

    Энэхүү хоёр уран бүтээлийн онгодын уусалцал болсон бүтээл "аливаа бүхнээ хайрын төлөө зориулья" гэсэн дуу нь шинэ соргог, орчин үеийн уур амьсгал шингэснээр, олон хүний сэтгэлд хүрч талархалыг хүлээжээ. Энэ дуу өнгөрөгч зууны ерөөд оны эцсээр Хятадын нийтийн дууны бүтээлүүлийг нэгэн үе манлайлж байсан юм.

    Дуучин Ли Чүнь Бүө Хятадын ардын дууны сэдэвтэй эстрадын өнгө аястай дуу дуулж нэрд гарсан дуучдыг нэг.

     Амьдралын их далайд умбан шумбан явахдаа, сэтгэж бодогдсон зүйлээ үнэн мөнөөр нь, тэр л уугуул дүр төрхөөр нь илтгэн харуулахыг хичээдэг дуучны нэг Ли Чүньбөү байлаа. Түүний дуу нь амьдралын дунд зүг чигээ алдаж төөрсөн хүмүүсийг анхааран халамжилж, зоригжуулан сэнхээрүүлсэн байдаг юм. Энэ нь дуучны мань дууных нь онцлог юм. Тэр ая дуугаараа амьдралын намаг шаварт шигдсэн хүмүүст дахин эрчлэх хүчин зориг сэлбэж өгөхийг зорьдог юм.

    Ли Чүньбүөгөөс гадна, Хятадын том оддын нэг болох Мао А Минь гэсэн дуучин бий. Түүний дуулсан "Навч үндэсний хайр" гэсэн дуунд, навч болон үндэсний судсан хэлхээнээс дамжуулан, хувь хүн болон улс орны салж болошгүй харьцааг бэлгэдэн дуулж байдаг юм.

    1987 онд Мао А Минь энэ дуугаараа Югославд болсон олон улсын эстрадын дууны уралдаанд оролцоод, сонсогчдын болон шалгаруулах комиссынхны гаргасан дүнгээр 3-р байранд орж, түүний дуулсан дуу нь бүтээлийн 4-р байранд жагсаагдсан байлаа.

    Одоо Хятадын дотор газрын хүүхэд залуучуудын сэтгэлд чухал байр эзлэдэг нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой Хай Чуань гэсэн хоёр залуу дуучин байдаг юм. Энэхүү хоёр залуугийн сэтгэл бодлыг илэрхийлэн харуулсан "асуулт" гэдэг дуунд жаал хүүгийн өсөн томоожих явцын дун асуултаар дүүрсэн бодол санааг дүрслэлийн аргаар асуулт асуусан дуулдаг юм. Та бүхэн ямаршуухан асуултууд байдгийг нь "асуулт" гэсэн дуунаас хариултыг нь хайгаарай.

    Дуучин Хун Шагийн дуугаар замч болгон "Диваажингийн ордон"-д хүрч үзэх уу? Тэнд ертөнцийн сайн сайхан бүхэн хурамдан байгаа юм шуу.

     Энэ дуунд, тангалагаас тунгалаг нуурын усан
    Тун ч их мөрөөдлийг минь аваад
    Тухлаж суугаа аав ээж хоёртой минь
    Хоромхон зуур уулзуулаад өгөөрэй
    Мөрөн гол, уул толгодыг ороон
    Мөнхийн сайхныг хүсэх зуур
    Миний нутгийн сүлд болсон тал минь
    Ховтол зүрхний гүүнд бүүвийлэгдэж байлаа.

    Нутгийн минь уул хамгаас сүрлэг юм
    Уулнаас минь аршаан булаг оргилж
    Булгийн усан нь зүүдэнд мөрөн мэт үерлэнэм
    Миний деважингийн ордон-
    Миний нутаг, хаа хол явсан ч зүрхэнд сийлээстэй гэж энэ дуунд дуулж байдаг юм.

    Энэ дуунд дуулагдсан нутаг бол Хятадын баруун өмнөд хэсгийн Гуан Шигийн Жуан үндэстний өөртөө Засах Районы Гүй Линь хот юм. Аялгуу зохиогч Фу Кэ тэр нутгаар жуулчлаж яваад буцаж ирсний дараа, энэхүү ая дуугаараа өөрийн үнэн сэтгэгдлээ уянгалан илэрхийллээ.

    Энэхүү уран бүтээлчийн онгодыг сэргээсэн сайхан нутагт, та бүхэн Хятадад ирвэл очоорой. Дээр ярьсан бүх дууг та бүхэн манай нэвтрүүлгээс сонсч сэтгэлээ сэргээнэ уу? Та бүхэнд таалагдах болтугай.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе