• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Рэваф

CRI       (GMT+08:00) 2010-05-07 17:08:11

      Сайн байцгана уу? Эрхэм сонсогчидоо. Нэвтрүүлэгч Номиннарс "Хятадын хөгжмийн зэмсэг" булангар тантай мэндчилж байна.

      Энэ удаагийн нэвтрүүлгээ би танд "Рэваф" (热瓦甫) гэдэг үндэстний цөөнхийн хөгжмийн зэмсгээс танилцуулах гэж байна. Энэ хөгжмийн зэмсэг нь Хятадын баруун хойт нутгийн Шинжянд амьдарч байгаа Уйгар, Тажик, Үзбек зэрэг үндэстний цөөнхүүдийн маш хайртай хөгжмийн зэмсэгийн нэг нь болох юм. Рэваф нь өдгөөгөөс 700 гаруй жилийн өмнө бий болсон аж. Тухайн үед Шиньжян нь дотоод гадаадын олон үндэстэн ястантай эдийн засаг соёлын өргөн хэлхээ холбоотой байж, Уйгарчууд нь өөрийн ардын хөгжмийн зэмсэгийн үндсэн дээрээ харийн хөгжмийн зэмсэгийн шилдэг зүйлээс шимийг нь авч, улмаар шинэ шинэ хөгжмийн зэмсэгийг үүдэн бий болгосон байна. Рэваф нь тэдгээрийн дотрох нэг нь байж өдгөөд хүртэл уламжлагдаж иржээ.

      Та бүхний одоогоор сонсож байгаа энэ ая нь бол Өэвафаар хөгжимдсөн "Хаврын эгшиглэл" гэсэн ая болно.

       Рэвафыг модоор бүтээсэн бөгөөд гадар дөрх нь их л сонин сэвүүн байдаг. Бийн дээд хэсэг нь нарийн урт хэлбэртэй бөгөөд, хөгжмийн толгой нь махирдуу хэлбэртэй. Доод талын хэсэг нь халбаганы хэлбэртэй. Өэваф нь тус тус 3, 5, 6, 7, 8 , 9-н ширхэг чавхадаст гээд л хэд хэдэн төрлийнх байдаг. Ердийн байдалд хамгийн гадна талын чавхадасаар хөгжимдөж, бусдаар нь хамжиж хөгжимддөг байна. Өэваф нь тод чанга дуутай, онцгой нэг төрлийн эгшигтэй бөгөөд, илтгэх чадал нь маш сайн байдаг. Түүгээр гоцлон хөгжимдөх, найрал хөгжимд хөгжимдөж, бас хавсарган хөгжимддөг байна. Рэваф нь Шинжянд амьдарч байгаа Уйгар, Тажик, Үзбек үндэстний Өэваф нь хэлбэр, хийц болон нэрийн хувьд тодорхой хэмжээний зөрүүтэй байдаг. Тажикчууд энэ хөгжмийн зэмсэгийн "Өэваб" гэж нэрлэсэн ба түүнийг гүйлсний модоор зохиодог байна. Харин Уйгарчуудын Рэваф нь нэг биш олон төрлийн байна. Тухайлбал, "Кашкар Рэваф" ,"Долан Рэваф" болон "Хоньчины Рэваф" гэж байдаг. Одоо танд Өэвафаар хөгжимдсөн "Миний Рэваф" гэсэн ая сонсгоьё. Энэ ая хөгжмид энэ нутгийн ард түмэн өэвафд хичнээн хайртай байдгыг та мэдэрч болох юм.

      Эрхэм сонсогчдоо. Энэ мэдээллийн төгөсгөлд, танд Өэвафаар хөгжимдсөн "Ташивай" гэсэн нэг сайхан ая эгшиг сонсгож энэ булангаа түр завсарлаж байна. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Дараачийн ээлжийн нэвтрүүлгээр уулзтал түр баяртай. \Номин орчуулан бэлтгэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе