|
|
||
Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт радио сонсогч болон сүлжээ ашиглагч анд нөхөдөө. Нэвтрүүлэгч Номин "Хятадын хөгжмийн зэмсэг" булангар тантай мэндчилж, таны амрыг эрж байна.
Эрхэм сонсогчидоо. Энэ удаагийн нэвтрүүлгээ би танд Хятадын Жин үндэстний "Ганц чавхдаст хөгжим"(独弦琴) гэдэг үндэстний цөөнхийн хөгжмийн зэмсгээс танилцуулах гэж байна. Энэ хөгжмийн зэмсгийг Хятадын баруун өмнөт нутгийн Гуань шигийн Жуан үндэстний өөртөө засах районд амьдарч байгаа Жин үндэстнүүдийн хөгжимддөг хөгжмийн зэмсэг юм. Жин үндэстэн нь хүн амын тоогорр нэлээд цөөн үндэстэн байж, өнөөдрийн байдлаар, 20 мянга гаруй л хүнтэй юм санж. Жинчууд Ганц чавхдаст хөгжмийн зэмсгийг "Дан пао" гэж хэлдэг. Тэр нь Мьяньмаараас орж ирсэн түүхтэй. Аль эрт манай тооллын наймдугаар зууны үед Мьяньмаар болон Вьтнам зэрэг зүүн өмнөт Азийн улс оронд энэ хөгжмийн зэмсэг нь бий болсон аж. Манай тооллын 16-р зууны үед Жинчүүдийн өвөг дээдэс нь энэ нутагт ирж суурьших үе энэхүү хөгжмийн зэмсгээ хамтд нь авч ирсэн юм байна. Таны одоогоор сонсож байгаа энэ ая нь Ганц чавхдаст хөгжмөөр хөгжимдөж буй "Сэтгэлийн шивнээ" гэсэн ая болно.
Ганц чавхдаст хөгжмийн зэмсэг нь нэг чахдсан дээр хоёр хөг гаргаж чаддагаараа онцлогтой. Түүнийг хөгжимдөх үе, ширээн дээр таьж хөгжимдөх ба, бас өвдөг дээрээ тавьж хөгжимддөг. Баруун гартаа товшуурыг атган бас шигжий хуруугаар хамтатган чавхдасыг хөндөн доргиулж, зүүн гараар хөгжмийн ишийг авчин сунгаж, үүгээр чавхдасын дууг тааруулан өндөр нам хөгөөр хөгжимддөг байна. Түүнийг хулсаар бүтээсэн юм. Эрхэм сонсогчидоо. Одоо танд Ганц чавхдаст хөгжмийн зэмсгээр хөгжимдсөн "Жичүүдийн бүжгийн ая" сонсгооё.
Ганц чавхдаст хөгжмийн зэмсэг нь уянгалаг эгшиглэнт сайхан аяыг хөгжимдөхдөө маш сайн байдаг. Энэ хөгжмийн зэмсгээр наргил модны ой шугуй, уул тогод, гол мөрөн зэрэг байгалийн өнгө үзэмж болон хүний дотоод сэтгэлийг дүслэхдээ маш онцлогтой байдаг.
Гац чавхдаст хөгжмийн зэмсгээ эхлээ яруу найрагчид шүлэг шүлэглэхдээ хавсарган хөгжимддөг байсан бол, урт удаан жилийн явцыг туулаад энэ хөгжмийн зэмсгээр гоцлол, найрал болон дуу бүжигэнд хавсарган хөгжимддөх болжээ.
Эрхэм сонсогчидоо. Нэвтрүүлгийн төгөсгөлд танд "Ээжийн хайр" гэсэн нэг сайхан ая эгшиг сонсгож энэ булангаа түр завсарлаж байна. Манай радиогийн сонлайнд анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Таны ажил сурлагад амжилт хүсье. \Номин орчуулан бэлтгэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |