• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сүө на

CRI       (GMT+08:00) 2010-05-07 17:17:53

      Сайн байцгана уу? Эрхэм сонсогчидоо. Монголын өргөн уудам нутагтаа сайхан зусч байна уу? Номиннарс "Хятадын хөгжмийн зэмсэг" булангар тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна.

      Эрхэм сонсогчидоо. Энэ удаагийн хөгжмийн зэмсэг танилцуулэх нэвтрүүлгийн булангаараа би танд "Сүө на" (唢呐) гэдэг нэртэй Хан үндэстний хөгжмийн зэмсгээс танилцуулах гэж байна. Энэ хөгжмийн зэмсэг нь Хятадад уламжлагдан дэлгэрээд бараг 700 гаруй жилийн түүхтэй болсон юм. Гэхдээ тэр нь эхлээд Хятадын уугал хөгжмийн зэмсэг биш байж, эртний Перс болон Арабаас гаралтай юм гэнээ. Сүө на гэдэг нэр нь ч Перс хэлний дуудлагыг аьвялж өгсөн үг байгаа юм. 13-р зууны үед Сүө на нь Хятадын умард нутагт орж ирж, үүний дараагаар Сүр наг өргөнөөр хөгжимдөх болсон байжээ.

      Эрхэм сонсогчдоо. Эхлээд танд Сүө нагаар хөгжимдсөн "Үхэрчин хүү" гэдэг аяыг хүргэж байна. Энэ аянд алья цовоо охин үхэрчин хүүгээс зам асууж байгаа байдлыг дүрслэн харуулсан байна.

      Сүр наны бүтэц хийц нь маш энгийн байж, модон ишин дээр 8 амсар гаргасан байдаг. Ишиний дээд талд нь зэгсээр хийсэн шүгл угсарч, доод талд нь дуу томруулагч ба дуу хувиргагч жижиг гуулин бүрээтэй. Сүө наг их багаар нь том Сүө на, бэсрэг Сүө на, жижиг Сүө на гэж ангилдаг.
Та бүхний одоогоор сонсож байгаа энэ ая нь орон нутгийн шийний нэг хэлбэр болох Эр Рнь жуаний шилдэг ая гэсэн хөгжим болно.

      Сүө наг байнга гэрийн гадна хөгжимддөгийн учир нь Сүө на нь маш тод чанга дуутай тул юм. Сүө наг гоцлон хөгжимдөх ба найрал хөгжимд хөгжимдөх тэрчлэн дуу бүжгэнд хавсарган хөгжимддөг байна. Өнөөдрийн байдлаар, Хятадад голчлон D хөгийн өндөр хөгтөй Сүө наг хэрэглэж байна. Ийм Сүр на нь доод хөгийнх нь борогжуун баргил дуутай, бас бага зэргийн сөөнхдүү дуутай ч гэж хэлж болно. Дунд хөгийнх нь тод чанга дуутай, харин дээд хөгийнх нь хэтэрхий хангинам жингинэм дуутай болоод тэр, барагтай байдалд түүнийг хэрэглэдэггүй байна.

      Сүө нагаар хөгжимддөг ая хөгжим нь олонх нь ардын дуу, орон нутгийн ший жүжиг, холбоо дайралцаа дуу зэргээс ирэлтэй. Тийм болохоор орон нутгийн онцлогийг маш гүнээ шингээсэн байдаг.

      Эрхэм сонсогчидоо. Одоо танд "Олон шувууд гарди шувуун зүг ниснэ" гэсэн нэг сайхан ая эгшиг сонсгож энэ булангаа түр завсарлаж байна. Хятадын хөгжмийн зэмсэг буланд анхаарлаа байнга хандуулж ажлын урам хайрлаж байгаа танд дахин дахин баярлалаа. Таны маргаашийн ажил сурлагад амжилт хүсье. \Номин орчуулан бэлтгэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе