• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вянь жүн буюу Жигдэлсэн алтан хөөргө (Доод бүлэг)

CRI       (GMT+08:00) 2010-05-07 17:20:53

     Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчдоо. Энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар танд Вянь жүн буюу Жигдэлсэн алтан хөөргийг үргэлжлүүлэн танилцуулах гэж байна.

     Таны одоогоор сонсж байгаа энэ ая нь "Чиний Ван жагсаал эвдсэн эгшиглэл" гэсэн хөгжим болох юм.

     Вянь жүн нь Хятадын эртний чухал хөгжмийн зэмсэг бөгөөд нэг нь болох бөгөөд, Хятадын эртний түүхэнд Жигдэлсэн алтан хөөргө нь дээд давхаргатны эдэлдэг хөгжмийн зэмсэг байж, зэрэг хэргэм, эрх дархын билэг тэмдэг болж байжээ. Жигдэлсэн алтан хөөргийг эрт дээр үед ордонд зонхилон хөгжимддөг байсан ба дайн байлдаанд мордох, Хаанд бараалхах, оршуулгын ёслол үйлдэхэд хэрэглэж, иргэдийн дунд маш ховорхон байв. Сүүлийн жилүүдэд Хятадын Хэ нань, Хү бэй зэрэг мужиудын эртний Хаан ноёдын бунхнаас маш олон жигдэлсэн алтан хөөргө илрүүлсэн байна. Тэдгээрийн дотроос Хү бэй мужийн Сүй шяний Зэн Хөү игийн бунханаас илрүүлсэн Жигдэлсэн алтан хөөргө нь технологийн уран нарийн хийц, хонхон дээр нь хөгжмийн айзамтай холбоотой 2800 гаруй алтан бичгээр бичигдсэн хөгжминй нэр томьё зэрэг нь хятадын эртний хөгжмийн соёлын тэргүүний түвшнийг харуулснаараа хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан нь болсон юм. Зэн Хөү игийн бунханаас илрүүлсэн Жигдэлсэн алтан хөөргө нь одоог хүртлэх байдлаар газар доороос илрүүлсэн тоогоороо хамгийн олон, цар хэмээгээр хамгийн том бөгөөд хамгийн бүрэн бүтэн хамгаалагдсан нь байж, хүн төрлөхтний соёлын түүхэн дэх гайхамшиг болсон байна.

      Одоо та бүхэн "Цү гүрний баатар дүр" гэсэн ая сонсно уу? Жигдэлсэн алтан хөөргө нь хүнгинэм сайхан уянгалаг дуутай болохоор, эгшиглэн сайхан дуу мэт ая гаргаж чадна. Тийм болохоор хүмүүс түүнд бас "Дуут хонх" гэсэн сайхан нэр хайралжээ.

     Эрхэм анд нөхөдөө. Танилцуулгйин төгөсгөлд танд Хятадын эртний хөгжмийн зэмсэг Вянь жүн буюу Жигдэлсэн алтан хөөргөөр хөгжимдсөн "Чү гүрний худалдаачин" гэсэн аялгууг хүргэж энэ танилцуулгаа өндөрлүүлье. Дараачийн ээлжит "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар уулзтлаа түр баяртай. Манай сайтыг уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажил сурлагад амжилт хүсье. \Номин орчуулан бэлтгэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе