|
|
||
Вянь жүн (编钟) нь Хятадын эртний чухал хөгжмийн зэмсэг бөгөөд хонхны нэг төрөл. Тийм ч утгаар нь би энэ хөгжмийн зэмсгийг танилцуулахаас өмнө, танд Хятадын эртний хонхын тухай товчхон яръя.
Эрт дээр үед, Хятадын хот суурин бүрд хонхны тагттай бөгөөд, тусгай хүн өглөө, үдэш бүр уг хонхыг цохин цаг мэдээлдэг байжээ. Өнөөдрийн ч гэсэн, Бээжин хотод жил болгоны битүүний шөнө "Хятадын эртний азарган хонх" хэмээгдсэн Юн лэ азарган хонхыг дуугаргаж, хүмүүст аз жаргал сайн сайхныг зөгнөн бэлгэшээж, нэгэн шинэ жилийг сүр жавхалантайгаар угтан авдаг байна.
Юн лэ азарган хонх гээд хэлэхэд, тэр нь Бээжин хотын хойт биед оршдог Да Жүнсы хийдэд байна. Өдгөөгөөс 600 гаруй жилийн түүхтэй энэхүү хонх нь маш сүрлэг том бөгөөд уран нарийн хийцтэйгээрээ алдартай. Энэ хонх 6.75 метр өндөр, 3.3 диаметртэй, 46 тонн жинтэй байж, тод хүнгэнэм дуу нь 20 гаруй келометр алсад цууриаддаг ажээ. Хамгийн сонирхолтой нь хонхны дотор гадар талд нь Хан болон Санскрит бичгээр Бурханы сонгодог сургаалыг дүүрэн шивсэн нь Хятадын эртний уран бичлэг болон буддын шашны урлаг уусан нийлсэн үзүүлэл болжээ.
Эрхэм анд нөхдөө. Миний сая танд танилцуулсан Юн лэ азарган хонх нь Хятадын эртний хонхны нэг төрөл бөгөөд, тэр нь "Тэргүүн хонх" ч хэмээгддэг. Ийм хонхыг нэг өлгүүр дээр нэгийг л өргөдөг юм байна.
Эрд дээр үед Хятадад хоёр төрлийн хонх байсан юм санж. Нөгөө нэг төрлийнх нь жигдэлсэн хонх буюу жигдэлсэн алтан хөөргө даруй болно. Жигдэлсэн алтан хөөргө нь том, жижиг хонхуудыг дэс дараалалтайгаар модон тавиур дээр өлгөж модон алхаар цохиж дуугаргадаг байна. Тэгэхэд хангинам жингэнэм янз бүрийн уянгалаг дуу сонсдоно. Түүгээр гоцлол, найрал зэрэг төрлөөр тоглож, бас дуу бүжигт хавсанган хөгжимдөж ч болдог аж.
Адил бус цаг төрийн Жигдэлсэн алтан хөөргөний хэлбэр төрх тоо хэмжээ нь өөр өөр байдаг хэдий ч, бүгд л зураг дүрс шивж гоёсноороо адил байдаг. 3500 гаруй жилийн тэртээх Шан гүрний үед Хятадад Жигдэлсэн алтан хөөргөтөй болж, тухайн үед бол гурван хонхтой л байсан юм гэнээ. Хожим нь, цаг үеийн хөгжлийг даган Жигдэлсэн алтан хөөргөний хонхны тоо нэмэгдэж иржээ.
Хятадын эртний түүхэнд Жигдэлсэн алтан хөөргө нь дээд давхаргатны эдэлдэг хөгжмийн зэмсэг байж, зэрэг хэргэм, эрх дархын билэг тэмдэг болж байжээ.
Жигдэлсэн алтан хөөргийг эрт дээр үед ордонд зонхилон хөгжимддөг байсан ба дайн байлдаанд мордох, Хаанд бараалхах, оршуулгын ёслол үйлдэхэд хэрэглэж, иргэдийн дунд маш ховорхон байв.
Энэ хөгжмийн зэмсгийн талаар танд нэн тодорхой ойлголттой болгохын тулд, Хятадын эртний хөгжмийн зэмсэг Вянь жүн буюу Жигдэлсэн алтан хөөргөөр хөгжимдсөн "Чүй юань мөрөн гаталсан нь" гэдэг нэгэн аялгууг хүргэж энэ танилцуулгаа түр завсарлаж байна. Дараачийн ээлжит булангаар Жигдэлсэн алтан хөөргийг үргэлжлүүлэн танилцуулах тул та сонирхолтой бол тухайн цагт нь анхаарч уншаарай. \Номин орчуулан бэлтгэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |