• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн боомтын механикийн болон цахилгаан хөдөлгүүрт бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байна

CRI       (GMT+08:00) 2010-05-11 17:33:14

     Дэлхийн эдийн засгийн сэргэлт тэрчлэн Хятад Монгол Оросын худалдааны солилцоо тасралтгүй гүнзгийрэхийн хэрээр энэ оны эхний 2 сард Эрээн боомтын механикийн болон цахилгаан хөдөлгүүрт бүтээгдэхүүний экспортын хэмжээ түргэн нэмэгджээ. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2010 оны эхний 2 сард Эрээн боомтоор 46 сая 364 мянган ам долларын механикийн болон цахилгаан хөдөлгүүрт бүтээгдэхүүнийг экспортоор гаргаж, ноднин жилийн мөн үеийнхээс 206.13 хувиар өссөн байна.

     Механикийн болон цахилгаан хөдөлгүүрт бүтээгдэхүүний экспорт түргэн нэмэгдсэний шалтгаанд гол нь 4 тал багтаж байна. Нэг нь, Эрээн боомтын газрын байц нь давуу талтай. Эрээн боомтын авто замын тээвэр нь өргөн хүрээг хамарч, Европ Азийн төмөр замын үүрэг улмаар товойм болж, бараа бүтээгдэхүүн Эрээн боомтоор Монгол улс ба ОХУ-ын зах зээлд ороход маш дөхөм болжээ. Хоёрт, Монгол улсын ардын амьжиргаа тасралтгүй дээшилж, төрөл бүрийн гэр ахуйн цахилгаан барааны эрэлт хэрэгцээ ихээр нэмэгджээ. Үүнээс гадна Хятадын аж ахуйн нэгж юм үү хувь хүн Монгол улсын ашигт малтмалыг нээн олборлох ажилд оролцож байгаа учраас Хятадын дотоодоос төрөл бүрийн том оврын тоног төхөөрөмжийг авах болсон юм. Гуравт, Хятадын дотоодын зарим аж ахуйн нэгж урт хугацааны турш Оросын аж ахуйн нэгжтэй хуралдааны сайн сайхан харилцааг байгуулжээ. Өнөө Оросын эдийн засаг түргэн хөгжиж, зарим аж ахуйн нэгжийн механикийн болон цахилгаан хөдөлгүүрт бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ тасралтгүй нэмэгдэж байна. Дөрөвт, Эрээн боомт нь холбогдох үйлчилгээний ажлыг сайтар хийж, хилээр түргэн нэвтрэх таатай орчныг буй болгожээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе