• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хотын гаалийн татварын хэмжээ 500 сая юаниас давжээ

CRI       (GMT+08:00) 2010-05-11 17:37:27

      2010 оны 3-р сарын 9-ний өдрийн байдлаар Эрээн боомтын гаалийн татварын хэмжээ 500 сая юаниас давж, 510 сая юаньд хүрч, ноднин жилийн мөн үеийнхээс 123.31 хувиар өсөн нэмэгджээ. Үүний дотор импортын нэмэгдэл өртгийн татвар нь 408 сая 840 мянган юань, хэрэглээний татвар нь 74 сая 419 мянга 600 юань, импорт экспортын гаалийн татвар нь 27 сая 89 мянга 500 юань. Өнөө Эрээн боомтын татварын ирэлтээр тэргүүн эгнээнд орж байгаа бараа бүтээгдэхүүнд хүрлийн нунтаг, нефть, модон материал, цайрын нунтаг зэрэг багтаж байна.

     Олон улсын хүрэл төмөрлөгийн үнэ тасралтгүй дээшилж байгаа нь Эрээн боомтын гаалийн татварын орлого тогтвортой нэмэгдэж байгаа чухал хүчин зүйл болжээ. Үүний зэрэгцээ Эрээн боомтын гаалийнх нь хяналт удирдлагаа эрчимжүүлж, үйлчилгээний яс чанарыг сайжруулан, бараа бүтээгдэхүүний боомтоор түргэн нэвтрэх тэрчлэн татвар хураах ажлыг нааштай баталж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе