• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Захиалгаа, заавал захиалгаа өгөх хэрэгтэй. Хаана яаж захиалгаа өгөх бэ?

CRI       (GMT+08:00) 2010-05-24 17:27:20

      Дэлхийн яармагийн хүрээлэн дэх дийлэнх хөгжөөнтэй орднууд болон уран сайхны концертууд нь урьдаар захиалгаа өгвөл үзэх боломжтой болох юм. Туршилтын хугацаанд Хятадын ордны өмнө дугаарласан хүмүүс хамгийн олон байсан. Гэвч нэлээд олон хүмүүс захиалгаа өгснөөр ордонд нэвтэрч болохыг мэдэхгүй байлаа. Парк дотор захиалгаа өгөхөд бөөнөөр ба хувиараа захиалж болно. Түүнчлэн паркийн захиалгаа хүлээн авах машинд өөрөө захиалж ч болох юм. Паркийн хаалгануудын хажууд захиалгаа өгөх машин 170 байгаа бөгөөд Хятадын ордон болон гол сэдэвт 5 ордны захиалгыг хүлээн авч байгаа. Гэхдээ энэ зургаа ордноос нэгийг л сонгож болно. Тухайлбал Хятадын ордон юм уу эсвэл гол сэдэвт таван ордноос нэгийг сонгоно, илүү сонгож болохгүй юм.

     Английн ордон, Америкийн ордон зэрэг хүн ихтэй ордны хаалган дээр бас тусдаа захиалгаа өгөх машинтай. Зорчигч эдгээр ордны өмнө нь очиж тус тус захиалах эрхтэй. Тухайн үед захиалгаа өгөх машин бүрийн дэргэд нэг нэг сайн дурынхан зорчигчдод түргэн захиалахад нь тусалдаг. Зохион байгуулагчид хэлэхдээ, парк доторх үзэж сонирхох зүйлсийг эрх тэгшээр хуваарилахын тулд нэг тасалбараар бүх үзэсгэлэнгийн ордноос тавыг захиалж болно. Энэ нь нэг өдөрт үзэж сонирхоход үндсэндээ хангалттай юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе