|
|
||
Дэлхийн яармагийн товчооны нийтэлсэн "Үзэгчдийн зайлшгүй мэдэх зүйл"-д олон эд зүйлсийг Дэлхийн яармагийн хүрээлэнд авч орохыг хориглосон байдаг. Үүнийг ойлгоогүй жуулчдын биедээ авч явж буй олон эд барааг уг хүрээлэнд оруулдаггүй. Иймээс уг хүрээлэнд ороход аюулгүйн шалгалтанд хамгийн их цаг зарцуулах болсон байна.
Хятадын хууль дүрэмд чанд хориглосон дэлбэрэх бодис, хялбархан ноцох бодис, цацраг бодис зэрэг аюултай бодис болон биедээ авч явахыг хориглосон багаж зэвсэг зэрэг эд бодисоос гадна доорх эд бодисыг авч орохыг мөн хориглосон байна. Үүнд: Зөөлөн хатуу хайрцагтай ундаа, спиртийн зүйлийн ундаа зэрэг шингэн биет, асаагуур, чүдэнз зэрэг гал ноцоох хэрэгсэл, уриа лоозон, рекламын самбар, сурталчилгааны материал зэрэг зар сурталчилгааны бодис, мотоцикл, зүтгүүр тэрэг, унадаг дугуй, скиды, ролик зэрэг хөдөлгөөнийг орлох багаж хэрэгсэл, гурвалжин далавч, дельтаплан, авиа загвар, цаасан шувуу зэрэг огторгуйд хөөрөх бодис, радио удирдлагатай тоглоом, зөөврийн утас зэрэг радио долгионы төхөөрөмж, түүнчлэн амьтныг ч уг хүрээлэнд оруулахгүй юм. Дээрх бодисын доторх савтай ус, ролик, цаасан шувуу, зөөврийн утас зэргийг жуулчид хялбархан ойшоодоггүй юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |