|
|
||
Авч орохыг хориглох бодис олон байдаг хэдий ч зохион байгуулагч тал хүмүүсийг халамжлах талаар анхаарч байдаг. Жишээлбэл, нялх хүүхдийн уух шингэн сүү, өвчтэй хүмүүсийн хэрэглэх шингэн эм зэргийг хориглох зүйлд оруулахгүй. Тахир дутуу хүмүүсийн тэргэнцэр, нялх хүүхдийн тэрэг зэргийг мөн хүрээлэнд оруулна. Үүнээс гадна асаагуур, чүдэнз зэрэг гал асаах багаж хэрэгслийг оруулахгүй байдаг тул тамхи татах тусгай бүс гаргаж тусгай асаагуураар үйлчилж байна. Гэвч зохион байгуулагч талаас хүрээлэнд аль болох тамхи татахгүй байхыг уриалж байна.
Үүнээс гадна туршин ажиллах үеийн байдлаас үзвэл, зарим зүйлийг жуулчдад биедээ авч явахыг санал болгосон байна. Жишээлэхэд биеийн үнэмлэх, хүрээлэнд орох үедээ шалгуулна. Хүрээлэнд нааш цааш алхах болохоор өсгийгүй намхан ултай гутал өмсөхийг санал болгож байна. Мөнгө их авсны хэрэггүй, итгэмжийн карт болон банкны карттай бол болох нь тэр. Учир нь уг хүрээлэнд банкны мөнгө гаргаж авч болох ATM олон байгаа бөгөөд гуанз ресторан, дэлгүүр худалдаа зэрэг газар бүгд банкны карт ашиглаж болно. Нар хурц үеэр нарны тос болон нарны малгай хэрэглэх нь дугаарлах буюу хүлээх үед ихээхэн ач холбогдолтой. Хүрээлэнд мөнгө зарж хоол унд идэх сонирхолгүй бол талх, печенье зэргийг авч орж болдог. Үүнээс гадна төөрч будилахгүйн үүднээс хүрээлэнгийн газрын зургийг сайн дурынхнаас аваарай.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |