|
|
||
Вэнь Зябао, Хань үндэстэн, 1942 оны 9-р сард Тянь Жинь хотод төрсөн. 1965 оны 4-р сард Хятадын Коммунист Намд элсэж, 1967 оны 9-р сард ажилд оржээ. Бээжингийн Геологийн Дээд Сургуулиайн геологийн бүтэцийн ангийг төгсч, Аспирантур төгссөн, инженер цолтой.
1960—1965 онд Бээжингийн Геологийн Дээд Сургуулийн Геологи Уул Уурхайн нэгдүгээр Факультетийн геологи хэмжил зүй, уул уурхайн хайгуул шинжилгээний ангид суралцаж, 1965—1968 онд Бээжингийн Геологийн Дээд Сургуульд геологийн бүтэц чиглэлээр аспирантаар суралцажээ. 1968—1978 онд Гань Су мужийн Геологийн Хэрэг Эрхлэх Газрын геологи—механикчдийн ангийн техникч, улс төрийн ажилтан, улс төрийн газрын хариуцлагатан, 1978—1979 онд Гань Су мужийн Геологийн Хэрэг Эрхлэх Газрын геологи—механикчдийн ангийн Намын Хорооны Байнгын Хорооны гишүүн, геологи—механикчдийн ангийн орлогч дарга, 1979—1981 онд Гань Су мужийн Геологийн Хэрэг Эрхлжэх Газрын Хэлтэсийн орлогч дарга, инженер, 1981—1982 онд Гань Су мужийн Геологийн Хэрэг Эрхлэх Газрын орлогч дарга, 1982—1983 онд Геологи Уул Уурхайн Яамны Бодлого Хууль Тогтоомж Судлах Албын дарга, уг Яамны Намын Хэсгийн гишүүн, 1983—1985 онд Геологи Уул Уурхайн Яамны орлогч сайд, уг Яамны Намын Хэсгийн гишүүн, Намын Хэсгийн орлогч нарийн бичгийн дарга бөгөөд Улс Төрийн Хэлтэсийн дарга, 1985—1986 онд Төв Хорооны Тамгын Газрын орлогч дарга, 1986—1987 онд Төв Хорооны Тамгын Газрын дарга, 1987—1992 онд Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга наын Газрын орлогч нарийн бичгийн дарга бөгөөд Төв Хорооны Тамгын Газрын дарга, Төв Хорооны Шууд Харьяа Байгууллагын Ажлын Хорооны нарийн бичгийн дарга, 1992—1993 онд Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн, Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга наын Газрын нарийн бичгийн дарга, Төв Хорооны Тамгын Газрын дарга, Төв Хорооны Шууд Харьяа Байгууллагын Ажлын Хорооны нарийн бичгийн дарга, 1993—1997 онд Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн, Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга наын Газрын нарийн бичгийн дарга, 1997—1998 онд Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга нарын Газрын нарийн бичгийн дарга, 1998—2002 онд Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төв Хорооны Нарийн Бтчгийн Дарга наын Газрын нарийн бичгийн дарга, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Намын Хэсгийн гишүүн, Төв Хорооны Банк Санхүүгийн Ажлын Хорооны нарийн бичгийн дарга, 2002—2003 оны 3-р сард Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Намын Хэсгийн гишүүн, Төв Хорооны Банк Санхүүгийн Ажлын Хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байлаа. 2003 оны 3-р сараас Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдаар ажиллаж байна.
Хятадын Коммунист Намын арван гуравдахь сонгуулиар Төв Хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга нарын Газрын орлогч нарийн бичгийн дарга, арван дөрөвдэхь сонгуулиар Төв Хорооны гишүүн, Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн, Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга нарын Газрын нарийн бичгийн дарга, арван тавдахь сонгуулиар Төв Хорооны гишүүн, Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга наын Газрын нарийн бичгийн дарга, арван зургаадахь сонгуулиар Төв Хорооны гишүүн, Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүнээр сонгогдсон.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |