• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээний боомтоор 1 сая тонн төмөрлөг уул уурхайн эрдэс оруулав

CRI       (GMT+08:00) 2010-06-18 10:29:19
     1-5-р сард Эрээний боомтоор 450 сая ам.долларын үнэ бүхий 1 сая 54 мянган тонн төмөрлөг уул уурхайн эрдэс оруулсан нь 2009 оны мөн үеийнхээс тус бүр 50.6% болон 95.7% нэмэгдсэн байна. Гаалийнхан 520 сая юанийн татвар хураасан нь 2009 оны мөн үеийнхээс 92.6% нэмэгдэж, мөн үеийн гаалийн татварын нийт хэмжээний 45.2%-ийг эзэлсэн байна. Үүний гол шалтгаан нь Монгол улсын тээвэрлэлтийн хүчин чадал эрчимжин нэмэгдэж, уг боомтын төмрийн хүдэр оруулах хэмжээ ихээр нэмэгдэн, 795 мянган тоннд хүрсэн байна. Хоёрт 2010 он гарснаас хойш, боомтоор оруулах төмөрлөг уул уурхайн эрдсийн үнэ ханш нийтдээ өсөв.1-5-р сард боомтоор оруулсан зэсийн нунтгийн үнэ тонн бүрдээ 1685 ам.доларт хүрч, 2009 оны мөн үеийнхээс 101.1% өсөж, төмрийн хүдрийн импортын үнэ тонн бүрдээ 67 ам.долларт хүрч, 2009 оны мөн үеийнхээс 4.7% өссөн байна. \ Пэрлаймаа орчуулав\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе