• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээний боомтоор зорчих жуулчид ихээр нэмэгдэв

CRI       (GMT+08:00) 2010-06-18 10:30:32

      Зуны улирал болсноор Эрээний боомтоор зорчих жуулчид ихээхэн нэмэгдлээ гэж сурвалжлагч Эрээний боомтоос мэдээлэв. Бүртгэлээс үзвэл, 2010 оны 5-р сард хилээр орж гарсан жуулчид давхардсан тоогоор 156 мянга 111 –д хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 38 мянга 827 –гоор нэмэгдэж, 2010 оны 5-р сард хилээр орж гарсан тэрэг унаа 107 мянга 88 –д хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 мянга 237-гоор нэмэгдсэн юм байна.

     Эх сурвалжаас үзвэл, хилээр орж гарах хүмүүс, тэрэг унаа нэмэгдсэний гол шалтгаан нь, нэгд эдийн засаг сэргэж, Монгол улсын зах зээлийн хэрэгцээ нэмэгдэж, иргэдийн хэрэглээний төвшин дээшилж, хилийн нутгийн жижиг арилжаа наймаа түргэн нэмэгдэн зорчигчдын шинэ урсгал гарчээ. Хоёрт, Эрээн хотын боомтоос Монгол улсад очиж хөдөлмөр үйлчилгээ болон хилийн жижиг арилжаа худалдаа хийх хүний тоо олшрон нэмэгдсэн байна. Гуравт, боомтоор өнгөрүүлэх бичиг хэргийг хялбарчилснаар боомтын шалгалт, гааль, эрүүл ахуй халдвараас сэргийлэх зэрэг салбарынхан хилээр өнгөрүүлэх бичиг хэргийг цаашид хялбарчлан зорчигчдод дөхөм үзүүлсэн байна. Дөрөвт, Шанхайн дэлхийн яармаг болсноор Эрээний боомтоор дамжин дэлхийн яармагт очих хүмүүс нь боомтоор өнгөрөх хүний тоог ихээхэн нэмэгдүүлсэн байна. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе