|
|
||
1-5-р сард Эрээн хотын аялал жуулчлалын байдал ерөнхийдөө сайн байж, 5-р сард жуулчдын тоо буурах хандлага гарчээ. Бүртгэлээс үзвэл, эхний 5 сард давхардсан тоогоор нийт 377 мянга 763 жуулчин хүлээн авч, өнгөрсөн жилийнхээс 23% -д хүрчээ. Түүний дунд давхардсан тоогоор 271 мянга 936 гадаадын жуулчин хүлээж авч ,өнгөрсөн оныхоосоо 39%-р нэмэгдэж, аялал жуулчлалаас 88 сая 379 мянган ам долларын орлого олж, энэ нь өнгөрсөн оныхоосоо 50%-иар өсжээ. Дотоодын жуулчдын тоо давхардсан тоогоор 105 мянга 827 хүнд хүрч, өнгөрсөн жилийнхээс 4%-р нэмэгдэж, аялал жуулчлалын нийт орлого нь 71 мянга 107 юаньд хүрч, өнгөрсөн жилийнхээс 33% -р өсжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар, гадаадын аялал жуулчлалын зах зээлийн үйл ажиллагаа тогтвортой байж, Монгол, Орос зэрэг орон банк санхүүгийн хямралын нөлөөнөөс аажмаар гарч, эдийн засгийн байдал нь сайжирч байна. Дотоодын аялал жуулчлалын зах зээл эхний 4 улиралд тогтвортойгоор өгч, 5-р сард илэрхий буурчээ. Үүний шалтгаан нь дотоодын аялал жуулчлалын зах зээл аажмаар боловсронгуй болж, сонголт хийх аялал жуулчлал олон байж, ялангуяа Шанхайн Дэлхий яармаг амжилттай болсон нь дотоодын хэсэг жуулчдын сонирхлыг дэлхийн яармагийг оролцуулсан зүүн нутгийн хэдэн муж руу татсантай холбоотой. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |