• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Үзэсгэлэнт Шиньжян нутаг" асуулт хариултын уралдааны тойм

CRI       (GMT+08:00) 2010-07-28 17:44:41

      Өргөн олон гадаадын сонсогч, сүлжээ ашиглагч нарт Шиньжяны байгалийн болон хүмүүнлэгийн баялгийг танилцуулж, Шиньжяны эдийн засаг, нийгмийн хөгжлийг харуулж, үнэн бодитой Шиньжяныг ойлгуулах үүднээс Хятадын Олон Улсын Радио, Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Районы Намын хорооны Ухуулгын газартай хамтран 2009 оны 8-р сарын 1-ны өдрөөс 10-р сарын 31-ний өдрийг хүртэл "Үзэсгэлэнт Шиньжян нутаг" асуулт хариултын уралдаан зохион явуулсан юм. Тус уралдаанаар манай радио англи, герман, монгол, урд, араб, пушту, түрк, орос, япон, хинди зэрэг 10 төрлийн хэл дээр радио, интернет сүлжээгээр аялал жуулчлалаар гол сэдэв болгон олон төрлийн медиа сувгаар Шиньжяны байгалийн өнгө үзэмж, үндэстний соёл иргэншлийг танилцуулсан юм.

     "Үзэсгэлэнт Шиньжян нутаг" асуулт хариултын уралдаан сонсогч сүлжээ ашиглагчдийн идэвхийг өрнүүлсэн. Нийт 52 улс орон бүс нутгаас 280 мянга гаруй хариулт хүлээн авсны дотор 8 сонсогч тэргүүн байранд шалгарсан. Тухайлбал Америкийн сонсогч Стеварт Келли, Туркийн сонсогч Салих Синан Онус, Египетийн сонсогч Ханар Осман Абделкадер Мохран, Германы сонсогч Ралф Стеффен Урбансзук, Монгол улсын сонсогч Пүрэвдоржийн Уламнарантуяа, Энэтхэгийн сонсогч Амер Ахмад, Пакистаны сонсогч Лагхари Дилдар Ахмед, Украины сонсогч Семенукхин Олександр нар болно.

     Уралдаанд оролцсон хүмүүсийн дотор засгийн газрын албаны хүн, хэвлэл мэдээллийн ажилтан, бизнесмен, профессор, инженер, багш зэрэг ажил төрөл эрхэлж байгаа хүмүүс байгаа бөгөөд интернет сүлжээгээр хариултаа өгсөн хүмүүс бүх оролцогсдын тал хувь илүүг эзэлж байна. Сүлжээ ашиглагч нар уралдааны асуултад хариулахын зэрэгцээ Шиньжяны тухай сэтгэгдлээ бичиж, Шиньжяны олон үндэстний эвсэг зохицонгуй харилцаа, олон үндэстний уламжлалт соёл иргэншлийн уялдаа хөгжлийн талаар өндөр үнэлгээ өгсөн байна. Мөн "Үзэсгэлэнт Шиньжян нутаг" асуулт хариултын уралдаан нь тэдэнд Шиньжяныг ойлгож таних тавцанг олгосон байна гэж санал нэгтэй үзэцгээж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе