• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Арга хэмжээний танилцуулга

CRI       (GMT+08:00) 2010-08-17 09:15:27

      Хятадын аялал жуулчлалын хотуудын төрх байдлыг харуулан, аялал жуулчлалын хотуудын эх баялгийг танилцуулах үүднээс Хятадын Олон Улсын Радиогийн Олон улсын сүлжээ 4-р сарын 12-нд "2010 Хятадын хотуудын жагсаалт— дэлхийн сүлжээ ашиглагчдын сонгосон Хятадын аялал жуулчлалын хотууд" сэдэвт сүлжээний шууд харилцах арга хэмжээ зохион байгууллаа.

     Хятадын хотжих явц түргэсэхийн хэрээр хотууд Хятадын аялал жуулчлалын чухал эх баялаг болж, онцлог соёл бүхий жуулчлалын хотууд гадныхны Хятадад ирж жуулчлах чухал баазууд болсон юм. Хотуудын аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, олон улсын жишигт хүргэх үйл явц тасралтгүй түргэсэж байгаа бөгөөд Хятадын олон хот өөр өөрийн онцлог байдалдаа тохируулан соёл, аялал жуулчлал, эдийн засгийн зэрэг эх баялгаа цэгцэлж, аялал жуулчлалын байгууламжаа эрчимжүүлэхийн зэрэгцээ үйлчилгээг сайжруулан, хотын өвөрмөц дүр төрхийг бүрдүүлж, гадаадын жуулчдын сонирхлыг татаж байна. Өнөө Хятад улс хүлээж авдаг жуулчдын тоогоор дэлхийд 3-р байранд орж, хотоор сэдэвлэсэн Шанхайн дэлхийн яармаг Хятадын хотуудын дүр төрхийг харуулах чухал боломж болсон юм.

     "2010 Хятадын хотуудын жагсаалт— дэлхийн сүлжээ ашиглагчдын сонгосон Хятадын аялал жуулчлалын хотууд" арга хэмжээг CRI Оnline олон хэлний веб сайт болон дотоод гадаадын мэдээллийн хэрэгслүүд сүлжээн дээр саналаа оруулах хэлбэрээр Хятадын аялал жуулчлалын хотуудад өгсөн үнэлгээг нэгтгэн цуглуулж, Хятадын хотуудад өвөрмөц содон байдлаа дэлхийн хүмүүст таниулах тавцан олгож, Хятадын онцлогтой аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн нөөц баялгийг олон орны сүлжээ ашиглагчдад танилцуулах юм.

     Тусгай мэргэжилтний санал, олон улсын стандартаар лавлалт болгосны үндсэн дээр, уг арга хэмжээг зохион байгуулагч тал "2010 Хятадын хотын жагсаалт-- дэлхийн веб сайт ашиглагчид сонгон танилцуулсан Хятадын аялал жуулчлалын хотууд" арга хэмжээнд хамрагдах хотууд нь хүнийг татах онцлогтой хотын өнгө үзэмж, аюулгүй эвсэг зохицонгуй амьдрахад таатай орчин, найрсаг нээлттэй хотын хүмүүсийн сэтгэл зүй, хотын аялал жуулчлалын бүрэн төгөлдөр тоног төхөөрөмж зэрэг шаардлагыг хангасан байх ёстой гэж үзэж байна.

      Хөтөлбөр ёсоор:

     4-р сарын 12-ноос 6-р сарын 27-ны өдрүүдэд шалгаруулалтад оролцсон хотуудын талаар саналаа цуглуулж, хотын танилцуулга, сайт ашиглагчдын өгсөн саналын дагуу 50 хотыг үлдээн тодруулах юм.

     6-р сарын 28-наас 9-р сарын 26-ны өдрүүдэд CRI Online олон улсын сүлжээ болон дотоод гадаадын хамтран ажиллагч сүлжээнүүд санал цуглуулах арга хөтөлбөрүүдийг ажиллуулж, сайт ашиглагчдын өгсөн саналын дагуу хамгийн илүү оноо авсан эхний 20 хотыг сонгож, шийдвэрлэх шатанд өрсөлдүүлэх юм.

     9-р сарын 27-ны өдрөөс 11-р сарын 26-ны өдрүүдэд сайт ашиглагчдын өгсөн саналыг тусгай мэргэжилтнүүдээс бүрдсэн уралдааныг дүгнэх комисс дүгнэж, "дэлхийн сүлжээ ашиглагчдын сонгосон Хятадын аялал жуулчлалын хот" гэсэн өргөмжлөлийг 10 хотод олгох юм. Улмаар зохион байгуулагч тал шагнал гардуулах ёслол хийж, саналаа өгч сэтгэгдлээ хуваалцсан сүлжээ ашиглагчид уралдаанд шалгарсан зарим хотоор аялах боломжтой.

     Жуулчлалын хотыг шалгаруулах ба санал оруулах ажиллагаанд идэвхтэй оролцож, танд таалагдсан "Хятадын 10 шилдэг хот" жагсаалтыг гаргахад та өөрийн саналаа хандивлана гэдэгт найдаж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе