|
|
||
1. Хүнийг татах өвөрмөц онцлогтой хотын үзэмж
Өнө удаан түүх соёл, үзэсгэлэнт сайхан байгалийн үзэмж бол Хятадын хотуудын гадаадын жуулчдыг татах гол онцлог юм. Газар зүйн байрлалын тодорхой онцлог, өнө удаан түүх соёл нь Хятадын хот бүрийн өвөрмөц төрхийг бий болгожээ. Байгалийн үзэмж, хүмүүнлэгийн үзэмж аль нь ч тэр өвөрмөц байх тусмаа сэтгэлд дотно, хүнийг татах чадвартай байдаг.
2. Оршин суух таатай орчин
Сайхан хот, сайхан амьдрал.Хотын орчин бол түүний гадуур хувцас юм. Хөрөнгө оруулагчид, жуулчдыг татах чухал хүчин зүйл билээ. Аюулгүй, тогтвортой байдал хотын амьдралын хүчин, тогтвортой хөгжлийг төлөөлж байдаг. Хот төлөвлөгөөний чухал талын хувьд дэд бүтцийн байгуулалтын боловсронгуй байдал, оршин суугчдын хүрээлэн байгаа орчныг хамгаалах үзэл ойлголт нь тухайн хотын оршин суугчдын амьдралын төвшин, амьдрах байдлыг харуулдаг.
3. Найрсаг нээлттэй хотын зан төрх
Хотын хамгийн баялаг дүр төрх хотын иргэдэд байдаг. Хотын өвөрмөц чанар, үндэстний соёлын уламжлалыг хадгалах нь бүхий л хотууд нэгэн өнгө төрхтэй байхаас зайлсхийх хүчирхэг арга зам мөн. Найрсаг нээлттэй хотын зан төрх бол бусад оронд дорнын соёл боловсролыг харуулах хамгийн бодит хүчин зүйл мөн.
4. Хотын аялал жуулчлалын боловсронгуй дэд бүтэц
Аялал жуулчлалын хот Хятад улс дэлхийтэй шууд харьцах цонх болно. Хотын газрын зураг, хотыг удирдах шинжлэх ухаанч систем, мэдээлэлжүүлэлтийн хэмжээ зэрэг нь олон улсын хот болох хэмжүүр болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |