• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бүгд Найрамдах Тажикстан Улс

CRI       (GMT+08:00) 2010-11-22 17:03:19

     Нутаг дэвсгэр: 143,1 мянган хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2004 оны 12-р сарын байдлаар 6 сая 640 мянга. Түүний дотор Тажик үндэстэн 70,5 хувь, Узбек үндэстэн 26,5 хувь, Орос үнднстэн 0,32 хувийг тус тус эзэлж байна. Үүнээс гадна Татар, Киргиз, Украйн, Туркмен, Казак, Белорусс, Армани зэрэг үндэстэн байдаг. Тажик хэл бол төрийн хэл, Орос хэл бол үндэстэн ястэн хоорондын харилцааны хэл. Оршин суугчдын ихэнх хэсэг нь исламын шашин шүтдэг.

     Нийслэл: Душанбэ, 2004 оны 1-р сарын байдлаар 604 мянган хүн амтай. Зуны уларилд хамгийн халуундаа 40 хэм хүрч, өвлийн уларилд хамгийн хүйтэндээ хасах 20 хэмд хүрдэг.

     Чухал баяр дурасгалын өдөр: Герман фасистийг ялсан өдөр – 5-р сарын 9-ний өдөр. Үндэстэний нэгдэлийн өдөр – 6-р сарын 27-ны өдөр. Тусгар тогтнолын өдөр – 9-р сарын 9-ний өдөр. Үндэсэн хуулийн өдөр – 11-р сарын 6-ны өдөр.

     Ерөнхий байдал: төв Азийн зүүн өмнөд хэсэгт оршидог далайд гарцгүй орон. Зүүн талаараа Хятад улстай, өмнө талаараа Афганистантай, баруун болон хойт талаараа Узбэкстан, Киргизтэй хөршилж байна. Тус улс уул ихтэй, газар нутгийн 93 хувийг уул эзэлдэг болхоор өндөр уулын орон гэсэн нэртэй юм. Эх газрын цаг агаартай, зундаа хуурай халуун, хур тундас нь өвөл хавартаа төвлөрдөг. 1-р сардаа дундажаар хасах нэгээс хасах гурван хэмтэй, 7-р сард дундажаар 27 – 30 хэмтэй. Манай тооллын 9 – 10-р зуунд Тажикчууд вант улс байгуулсан байна. Тажик үндэстэний соёл, ёс заншил үндэсэндээ энэ түүхэн үед бий болсон байна. 13-р зуунд Тажикстаныг Монголын эзэнт улс байлдан дагуулав. 14 – 15-р зууны үед Төмөрийн үр садын хариа улс байжээ. 16-р зуунд Бухал хаант улст хариалагдав. 1868 онд хойт хэсэг нь Оросын хариат болов. 1917 оны 11-р сараас 1918 оны 2-р сард хойт хэсэгт нь зөвлөлийн засаг байгуулагдав. 1918 оны сүүлчээр Тажикстаны бүх нудагт зөвлөлийн засөг байгуулагдав. 1924 оны 10-р сарын 14-ний өдөр Зөвлөлийн Засагт Социалист Өөртөө Засах Тажик Улс байгуулагдаж, Бүгд Найрамдах Зөвлөлийн Засагт Социалист Узбек Улсын хариа байснаа 1929 оны 10-р сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Зөвлөлийн Засагт Социалист Тажик Улс болгон өөрчилж ЗХУ-ын холбооны бүгд найрамтдах улс болов. 1990 оны 8-р сарын 24-ний өдөр Тажикийн дээд көвлөл бүрэн эрхий тунхаг нийтлэв. 1991 оны 8-р сарын сүүлчээр улсын нэрээ Бүгд Найрамдах Тажикстан Улс гэж өөрчлөв. Мөн оны 9-р сарын 9-ний өдөр тусгар тогтнож, 12-р сард нь Тусгар Улсуудын Хамтын Нөхөрлөлд элсэв. \М.Цэцэн бэлтгэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе