|
|
||
Нутаг дэвсгээр: 17 сая 75 мянга 400 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2006 оны 1-р сарын 1-ний өдрийн байдлаар 142 сая 700 мянга. 180 гаруй үндэстэн ястантай, түүний дотор Орос үндэстэн 79,8 хувийг эзэлдэг, гол болох үндэстний цөөнхөд Татар, Украйн, Башкиры, Чуваши, Чечен, Армани, Азербайжан, Молдава, Белорус, Казак, Удмурты, Герман зэрэг байдаг. Орос хэл боло ОХУ-ын бүх нутгийн албаны хэл, Бүгд Найрамдах Улсууд нь мөн өөр өөрийн төрийн хэл тогтоох эрхэтэй бөгөөд нутаг дээрээ Орос хэлтэй хамт хэрэглэдэг. Гол шашин нь Үнэн алдартаны шашин, дараа нь Исламын шашин ордог. Оршин суугчдын 50 -- 53 хувь нь Үнэн алдартаны шашин шүтэж, 10 хувь нь Исламын шашин шүтдэг. Катулик шашин болон Еврейн шашин шүтэгчид тус тус 1 хувь болон 0,8 хувь эзэлдэг.
Нийслэл: Москва, 2006 оны 1-р сарын 1-ний өдрийн байдлаар 14 сая 150 мянган хүн амтай. 1-р сарын дундаж агаарын хэм 5,6 хэм, 7-р сардаа 21,4 хэм.
Төрийн тэргүүн: ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитри Медведев, 2008 оны 5-р сарын 20-ны өдөр тушаалд оров. Бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил.
Чухал баяр дурасгалын өдөр: Үнэн алдартаны шашны Христосын мэндэлсэн өдөр -- 1-р сарын 7-ны өдөр. Оросын шинэ жил – 1-р сарын 13-ны өдөр. Эх орончдын өдөр – 2-р сарын 23-ны өдөр, Хуучин ЗХУ-ын цэргийн баяр. Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр – 5-р сарын 1-ний өдөр, уулын олон улсын хөдөлмөрчдийн баяр. Ялалтын баяр – 5-р сарын 9-ний өдөр, эх орны дайны ялалтын өдөр. Төрийн бүрэн эрхийн тунхаг батлагдсан өдөр (үндэсний баяр) – 6-р сарын 12-ны өдөр. Ард түмний эв санааны нэгдлийн өдөр – 11-р сарын 4-ний өдөр, Польчуудын түрэмгийллийг Москва ялсан өдрийг тэмдэглэхийн төлөө 2004 онд тогьоов.
Ерөнхий байдал: Орос нь Европ Азийн эх газрыг сундалж, зүүнш баруунш хамгийн урт хэсэгтээ 9000 км, өмнөш хойш хамгийн өргөн хэсэгтээ 4000 км байдаг. Баруун хойш Норвеги, Финландтай, баруунш Эстони, Латви, Литва, Польш, Белорустай, баруун өмнөш Украйнтай, өмнөш Гүрж, Азербайжан, Казакстантай, зүүн өмнөш Хятад, Монгол, БНАСАУ-тай тус тус хөршилж байна. Зүүн тийшээ Япдн болон АНУ-тай тэнгис далайгаар аласлан харалдаа оршиж байна. Нийт 33807 км урт тэнгисийн эргийн шугамтай. Ихэнх нутаг нь умардын дулаан бүсэд оршиж, эх газрын цаг агаараар голлож, дулааны зөрөө нь түгээмэл их байдаг. 1-р сардаа дундажаар хасах 40 – хасах 5 хэм, 7-р сардаа дундажаар 11 – 27 хэмтэй. Жилийн хур тундасны дундаж хэмжээ нь 150 мм – 1000 мм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |