ШХАБ бол Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажик, Узбек зэрэг орны 2001 оны 6-р сарын 15-ны өдөр Хятадын Шанхайд байгуулсан засгийн газар хоорондын байнгын олон улсын байгууллага юм. Энэ байгууллага дотооддоо " харилцан итгэх, харилцан ашигтай, эрх тэгш байх, зөвшилцөх, олон төрөлт соёл иргэншлийг хүндэтгэх, хамтаар хөгжих" зарчмыг баримтлаж, гадаадад эвсэлд үл нэгдэх, бусад орон болон бүс нутагт чиглэхгүй, жич нээлтэй байх зарчим баримтлаж байдаг юм.