• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улсын гавьяат дасгалжуулагч

CRI       (GMT+08:00) 2010-11-25 10:19:24

     Гуанжоу-2010 Азийн спортын наадам маань шувтрах тийшээ хандаж, олон олон алтан медалийн эзэд тодорч байна. Өнөөгийн байдлаар Монгол улсын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль авч, медалийн тоогоороо 17-р жагсаж байна. Спорт сонирхогчид, хөгжөөн дэмжигчид өөр өөрийн орныхоо тамирчдын хөгжөөн дэмжиж, төрийн далбаагаа намируулан хурайлна. Энэ үеэр Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Сүлд спорт хорооны дарга хурандаа гуайтай уулзаж ярилцлалаа. Тэрээр байгууллага хамт олноо төлөөлж өмнөд Хятадын Гуанжоу хотод ирж Азийн наадмыг сонирхож байгаа юм байна. Тэрээр ид залуу үедээ жүдо бөхөөр барилдаж, тив дэлхийн олон ч тэмцээнд зодоглож, гялалзсан амжилт үзүүлж байжээ.

     Олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин Сэр-Дамба, жиндээ дэлхийн чансааг тэргүүлж яваа аварга Цагаанбаатар, залуу тамирчин боксчин Шинэбаяр гээд бүгд сүлд спорт хорооны тамирчин юм байна. Монгол улсын баг тамирчин олон медаль авна гэдэгт тэрээр эргэлзэхгүй байлаа. Одоо Хятадын олон улсын радиогийн сэтгүүлч Ч. Гантөмөрийн түүнтэй хийсэн яриаг сонсоно уу.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе