|
|
||
Гуанжоу-2010 Азийн спортын наадам нь түүхэнд анх удаа хэвлэл мэдээллийн хотхон байгуулж, Азийн орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид олон ирсэн учир бас нэг удаагийн хэвлэлийн цуглаан болох юм. Энэ удаад Монгол улсаас UBS, TV5 зэрэг телевиз, сониныхон зэрэг ирсэн байлаа. Тэд өглөө эртэлж орой буцан, өдөр бүрийн уралдаан тэмцээнийг газар дээрээс нь шуурхай мэдээлж байлаа. Тэд сэтгүүлчийн ажлаа биелүүлэхийн зэрэгцээ Монгол улсынхаа тамирчдыг хөгжөөн дэмжиж, медаль авахад нь хамт баярлаж, унахад хамт эмзэглэж байсан юм. Гадаад хэл яриа, хөнгөн шуурхай, өндөр мэргэжил гээд тэднээс бидний суралцах зүйл маш их байсныг нуух юун. Ингээд Азийн спортын 16-р наадмын үеэр Монголын Улаанбаатар суваг телевиз буюу UBS телевизийн зураглаач Цэрэн-Чимэдтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэе. Урьд нь тэрээр бас Бээжин 2008 олимп гээд маш олон спортын том наадмуудаар ажиллаж байсан төдийгүй киноны зургийг ч авч байсан юм байна. Энэ удаа тэрээр өмнөд Хятадын Гуанжоуд анх хөл тавьж байгаа юм байна. Ярилцсан сэтгүүлч Ч. Гантөмөр.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |