• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ганбат мөнгөн медаль хүртлээ

CRI       (GMT+08:00) 2010-12-20 09:15:32

    

      Гуанжоу-2010 Азийн пара спортын наадмын эрэгтэйн жүдо бөхийн хасах 90 кгын жинд долоон улсын бөх өрсөлдснөөс Монгол улсын тамирчин Ганбат эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогтоо Ираны тамирчин Наттажтай тааран барилдаж, дүрмийн дагуу гурван шүүгчийн саналаар Ганбат яллаа. Алтын төлөөх барилдаанд Монгол улсын тамирчин Ганбат, Дэлхийн аварга Япон улсын бөх Хацусу Яусукид ялагдан мөнгөн медаль хүртлээ. Ганбатын хувьд Малайзд зохиогдсон Азийн пара наадмаас хүрэл медаль хүртэж байсан, мөн дэлхийн аваргын 5-р байрыг эзлэж байсан Монголын шилдэг бөхчүүдийн нэг юм. Монголын үндэсний шигшээ багийн хувьд алтан медаль хүртэх сүүлийн цор ганц найдвар Ганбат байсан юм. Азийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан тамирчин алтан медальд хүрч чадаагүй ч өмнөх амжилтаа бататгаж медалийнхаа өнгийг өөрчиллөө.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе