|
|
||
Гуанжоу-2010 Азийн пара наадмын эрэгтэйн жүдо бөхийн 100 жингийн барилдаанд спортын мастер, Монгол улсын тамирчин Мягмарын Очирхуяг эхний тойрогт Бүгд найрамдах солонгос улсын тамирчин Чой Гванггүинд ялагдав. Чой Гванггүин нь олимп, дэлхийн аваргад оролцон медаль хүртэж байсан тамирчин бөгөөд Солонгосын шигшээ багийн алтан медаль хүртэх гол найдлага хүлээлгэж байсан тамирчдын нэг юм. 2 дахь тойрогт Монгол улсын тамирчин Очирхуяг Ираны бөх Ализаден Намедэд ялагдан, 3-р тойргийн барилдаанд Очирхуяг Японы тамирчин Хироси Нарукатай оноо таарч, юүко үнэлгээ аван ялалт байгууллаа. Мөн дараа нь Тайландын бөхийг цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |