• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цас мөсний вант улс ------үзэсгэлэнт Мөхэ шянь

CRI       (GMT+08:00) 2010-12-21 11:37:06

--CRI-ийн дотоод гадаадын сэтгүүлчдийн Хармөрөн муж дахь аяллын анхны өдрийн тэмдэглэл

     "Зочин таныг тас хийсэн хүйтэн агаараар угтахгүй л юм бол Мөхэ шянийг та мэдэрч чадахгүй буцна..."гэж бидний анхны уулзсан энэ нутгийн хариуцлагатан хэлсэн юм.

     Биднийг гэдэг нь Хятадын олон улсын радиод ажиллаж байгаа Орос, Турк, Герман, Монгол, Япон зэрэг гаднын орны болон дотоодын 17 сурвалжлагчдаас бүрдсэн аяллын хэсгийнхэн юм.. Хятад орны нийслэл Бээжин хот Хятадын зүүн хойд Харбин нутгийн Мөхэ шянаас алс хол оршдог нь онгоцны буудал дээр буухад л тасхийм хүйтнээр угтах цаг агаарын эрс тэс уур амьсгалаас нь мэдрэгдэнэ.

      10 цаг 30 минутын орчим цаг агаар харьцангуй дулаахан байгаа Бээжингээс гарсан бид Харбинаар дайраад 16 цаг 40 минутын орчим Мөхэд газардахад эндхийн цаг агаар хасах 31 хэмтэй угтсан юм.

      Хэдийгээр16 цаг 30 минут манай эх орон Монгол нутагт гэрэл гэгээтэй ид оргил цаг байдаг бол цас мөсний вант улс Мөхэд харуй бүрий болсон байх юм билээ.
Энд өвлийн улиралд өдрийн 15 цагт нар шингэдэг гэхээр арга ч үгүй биз ээ.

      Зундаа хамгийн ихдээ 20 хэмээс илүү халуун болж үзээгүй, зуны улирал 15 хан хоног үргэлжилдэг Мөхэ шяньд туйлын туяа зун болон өвөлдөө бусад нутагт байхгүй байгалийн үзэсгэлэнг гайхуулдаг байна. Энд зуны туйл цагт 24 цагт шөнө болдоггүй зөвхөн өдөр тохиодог бол өвлийн туйл сард 24 цагийн турш өдөр болохгүй зөвхөн шөнөөрөө байх нь бий.

      Анх шар алт олборлох, ой шугуйгаа ашиглах зэргээр эх баялагтаа түшиглэж эдийн засгаа сэргээж байсан энэ газар өдгөө 10 сараас дараа оныхоо 5 сар хүртэл ордог цасаа хүртэл эдийн засгийн эргэлтэнд оруулж нутаг орноо хөгжүүлж байна.

       Хятад улсын хамгийн зүүн хойно орших үзэсгэлэнт Мөхэ шянь өдгөө өөрийн нутгийн давуу байдлаа ашиглаж жил бүр олон улсын цас мөсний баярыг зохион байгуулж цас мөсөөр урлагийн бүтээл сүндэрлүүлж, дотно гаднын зочдыг даллан дуудсаар байна.

       Та бүхэн Хятадын нутгийг хэрвээ хун шувуу (тахиа шиг хэлбэр бүхий гэж ч ярьдаг)шиг гэж бодох аваас Харбин нутаг тэр үзэсгэлэнт хун шувууны хүзүүн дахь сондор нь юм.

       Бид цаашдынхаа цувралаар Хятад Оросын хилийн худалдааны боомт өрнө дорнын соёл сүлэлдсэн үзэсгэлэнт Хармөрөн мужийн тухай улам дэлгэрүүлэн хүргэх болно.  (мэргэжилтэн Саранчимэг ,сурвалжлагч Алтанхуар)

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе