• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ-ын Хэй лун жян муж

CRI       (GMT+08:00) 2010-12-21 11:03:23

     Хэй лун жян муж бол тус мужийн хамгийн том мөрөн Хэй лун жян мөрөн буюу хар мөрний нэрээр нэрлэгдсэн муж юм. Хэй лун жян муж Хятадын хамгийн хойт хэсэгт байдаг, баруун талаараа ӨМӨЗР-тай хөршлөж, өмнө биеэрээ Гирин мужтай хил нийлж, хойт хэсэг болон зүүн талаараа ОХУ-тай Хэй лун жян мөрөн, үссүри мөрнөөр хил нийлж байдаг юм. Тус мужийн ОХУ-той ус хуурайн хиллих хилийн нийт урт нь 3045 километр бөгөөд тус муж нь Хятадын, цаашилбал Ази болон Номхон далайн бүс нутгийн ОХУ, Европын эх газарт нэвтрэх чухал зам болсон байна.

     Хэй лун жян муж өргөн уудам газар нутагтай, нутгийн нийт талбай нь 453 мянга 900 хавтгай дөрвөлжин километр байж, Хятадын нийт нутаг дэвсгэрийн 4,7 хувийг эзэлж, Хятадаа Шин жянь, Түвд, өвөр Монгол, Хөхнуур, Си чуаны дараа орж, 6-рт жагсаагдаж байна. Газрын байцийн хувьд Хэй лун жян мужийг хүмүүс таван хувийн уул, нэг хувийн ус, нэг хувийн тал газар, гурван хувийн тариалангийн талбайтай гэж хэлдэг. Таван хувийн ууланд нь их, бага Хянгань даваа болон зүүн хэсгийн уулархаг нутаг ордог, нэг хувийн усанд нь Нэй лун жян мөрөн, Сунгари мөрөн, Нуун мөрөн, Yссүри мөрөн, Сүй фэн хэ гол, Хин кай ху нуур, Жин бө ху нуур, таван их нуур зэрэг гол мөрөн, тойром бүрдүүд бий.

     Хэй лун жян муж 38 сая 130 мянган хүн амтай, түүний дотор Хан үндэстнээс гадна Монгол, Хотон, Манж, Солонгос, Дагуур, Эвэнх, Хэ жэ зэрэг үндэстний цөөнх байдаг. Хэй лун жян мужид байгаа Монголчууд голцуу Дөрвөдийн Монгол үндэстний өөртөө засах хошуунд төвлөрч байна.

     Харбин хот бол Хэй лун жян мужийн төв,Хятадын зүүн хойт нутгийн улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан техник, зам харилцааны төв юм. Харбин хот Хэй лун жян мужийн өмнөд хэсэгт байдаг, Хэй лун жян мужийг газрийн зураг дээрээс харвал жигүүрээ дэлгэн нисэх гэж байгаа хун шиг бөгөөд Харбин хот нь яг энэ хунгийн хүзүүн доор байдаг болохоор хүмүүс Харбин хотыг хуны хүзүүндэх сувд гэж нэрэлдэг юм. Харбин хот бол урт удаан түүхтэй хот, 200 мянган жилийн тэртээх хуучин чулуун зэвсгийн үед энд хүн төрөлхтөн амьдарч байжээ. 800 гаруй жилийн өмнө Зүрчид үндэстэн энд хот суурин байгуулж байлаа. 20-р зууны эхний үед Харбин хот нь Хятадын зүүн хойт нутгийн худалдааны төв, олон улсын худалдааны хот болж, Токио, Лондон, Парис, Москва, Нью-йорк зэрэг хотуудтай шууд худалдаа хийж байжээ.

     Харбин одоо Хятадын аж үйлдвэрийн чухал бааз болоод байна, Харбин бол том дунд оврын аж ахуйн нэгжээр гол болгож, механик цахилгаан хөдөлгүрээр гол цогц болгож, нефть химийн аж үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл, хөнгөн нэхмэл, барилгын материалын аж үйлдвэрээр тулгуур болгосон төрөл зүйл нь бүрэн, хүнд хөнгөн аж үйлдвэр зохицонгуй хөгжсэн аж үйлдвэрийн хот юм.

     Харбин хотын өнгө үзэмж төгөлдөр, үзэсглэнт сайхан Сунгаари мөрөн болон наран арлаас гадна, өвөрмөц онцлог бүхий хотын барилга, оршин суугчидын амьдарлын зан заншлаараа нэрд гарч, Хятадын аялал жуулчлалын нэрт хот болсон байна. Зуны сайхан улиралд хүмүүс их ирдгээс гадна жил болгоны 1-р сарын 5-ны өдөр эхэлдэг Харбины мөс цасны наадам нь дотоод гадаадын зочид гийчдийн сонирхлыг маш их татдаг юм.

     Чичхар хот бол Хэй лун жян мужийн баруун хэсгийн улс төр, эдийн засаг, соёлын төв юм, Чичхар гэдэг бол Дагуур үг, хил хязгаарын хот гэсэн үг юм байна. Чичхар хот мөн урт удаан түүхтэй, аялал жуулчлалын нөөц баялаг ихтэй нутаг юм, дэлхийд нэрд гарсан Жа лүнгийн тогорууны дархан цаазтай район энэ хотод байдаг.

     Да чин хот бол Хэй лун жян муждаа төдийгүй бүх Хятадад нэртэй нефть химийн аж үйлдвэрийн хот юм. өнгөрөгч зууны 50-аад оны үед Хяатад улсад нефтийн орд бараг байсангүй, нэн ч нефть химийн аж үйлдвэр байгаагүй учраас нефтийн бүтээгдэхүүнээр ядуу орон байжээ. Ийм нөхцөл байдалд Да чингийн нефтийн ордыг илрүүлэж Да чин хотыг байгуулсан юм. Да чинг 1955 оноос эхлэн байгуулж, 1959 оны 9-р сарын 26- ны өдөр, тухайлвал БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойн босгон дээр анхны нефтийн худгаас нефть бургилж эхэлсэн болохоор их баяр гэсэн утгатай Да чин гэж нэрэлсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе