• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мултимедиа-гийн хөгжил

CRI       (GMT+08:00) 2011-01-16 19:12:39

     2006 оны 7-р сард, олон төрөл хэлний подкастыг өөрөө бие даан судлан нээж, Хятад, Англи, өмнөд Солонгос, Япон 4 төрлийн хэлний подкаст ажиллуулсан билээ. Энэ бол Хятадын радиогийн салбарт хангасан олон төрөл хэлний подкаст үйлчилгээний анхны веб сайт юм. Үүнд гаргасан нэвтрүүлгүүдэд, өөрийн орны дууны нэвтрүүлгүүд зонхилох хэмжээг эзэлж байсан бөгөөд мөн бас гадаад хэлний сургалт, илтгэх урлагийн уралдаан, тэрчлэн радиогийн их хэмжээний нэвтрүүлгүүдийг хамарсан юм.

     2007 оны 4-р сар болон 8-р сард, ХОУР нь Хятадын юником, мобайле буюу хөдөлгөөнт холбоотой хамтран гар утсаар ХОУР-гийн радио, телевизийн нэвтрүүлэг хангах үйлчилгээ гаргаж, гар утас хэрэглэгчдэд радио, телевизийн баялаг агуулга бүхий шууд нэвтрүүлгүүд хангаж, мөн татан авч үзэх болон суулгаж авах өргөн боломж хангасан билээ. Энэ ажил төрлийг нээсэн нь ХОУР-гийн ажил төрөл нь уламжлалт хэвлэл мэдээллийн ажил төрлөөсөө шинэ хэвлэл мэдээллийн ажил төрөл руу шилжих шинэ алхам хийснийг харуулж байгаа юм.

     2007 оны 9-р сард, онлайн веб сайтын интернет сүлжээний "CRI WebCast радио" албан ёсоор ашиглалтад орж, гадаад орнуудад тухайн орон нутаг бүрд нь хандуулсан олон төрөл хэлний интернет сүлжээний радионуудыг байгуулж эхэлсэн юм.

     2007 оны 12-р сард, Хятадын радиогийн анхны Күнзийн дээд сургууль ХОУР-д албан ёсоор байгуулагдав. ХОУР онлайн радиогоор Хятад хэл заах, шинэ хэвлэл мэдээллийн арга хэрэгслээр Хятад хэл заах, тухайн газрын хэлээр нь Хятад хэл заах, 5 их тивийн сонсогчдын клубаар дамжуулан Хятад хэл заахыг санаачилж хэрэгжүүлсэн юм. Энэ нь Хятад хэлийг олон улсад дэлгэрүүлэхэд бэлэг тэмдгийн чанартай том үйл явдал болсон аж.

     2008 оны 7-р сард Бээжингийн Олимпид сайн үйлчлэхийн тулд CRI онлайн "Бээжин Олимп. Мусульманчуудад үйлчлэх" вэб-сайт ажиллуулж, Олимпийн наадмын хугацаанд Бээжинд ирсэн улс орнуудын мусульманчуудад хамгийн хэрэглээтэй, үндэстнийх нь зан үйл, шашин суртахуунд холбоотой мэдээллээр хангав.

     2008 оны 8-р сард хөдөлгөөнт CRI онлайн англи хэл болон хятад хэлний хэвлэлийг туршин ажиллуулав. хөдөлгөөнт CRI онлайныг туршин ажилласан нь Олон улсын радиогийн шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжил хөдөлгөөнд интернетийн салбар уруу чухал алхам хийснийг харуулж байна.

     2009 оны 7-р сараас Хятадын ОУР-гийн "хөдөлгөөнт CRI онлайн " Бээжинд ажиллав. Энэ бол Хятадын ОУР олон хэлний давуу талаа ашиглан, хөдөлгөөнт интернетийн сүлжээнд гаргасан шинэ ажил төрөл болно.

     2010 оны 2-р сараас 2010 оны Шанхайн дэлхийн яармагийн олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн албаны талын олон хэлний электрон сэтгүүл- "хотын гэрэл гэгээ" сэтгүүл албан ёсоор манай гаригийн интернет сүлжээ ашиглагчдад үйлчлэв. Манай гаригийн интернет сүлжээ ашиглагчид Хятадын ОУР-аас эрхэлсэн вэб-сайт-- Онлайнаар дамжин, Онлайнаас уншиж, татаж авч уншиж болно. Мөн IPAD-аар ч дамжин уншиж болно.

     2010 оны 3-р сарын 23-нд Хятадын хятад хэлний киног тусгай танилцуулдаг соёлын аж үйлдвэрийн гадаад хэлний тавцан "Хятадын киноны олон хэлний сайт" Сянганы хурлын үзэсгэлэнгийн төвд албан ёсоор ажиллав. Уг вэб сайт нь Хятадын болон гадаадын кино соёлын солилцоонд тус төхөм үзүүлэх зорилготой бөгөөд гадаадынхан интернетээр дамжуулан Хятадын кино болон Хятадын соёлыг ойлгоход дөхөм үзүүлнэ.

     2010 оны 4-р сард CRI онлайны "Хятад-АСЕАН веб сайт" ажиллав. "Хятад-АСЕАН веб сайт" Кампуч, Филиппин,Индонез, Лаос, Малайз, Мьянмар,Тайланд, Вьетнам зэрэг АСЕАН-ны орнуудын албаны талын найман төрлийн хэлийг хэрэглэв. Энэ нь Хятад болон АСЕАН-ы орнууд хоорондын найрамдал хамтын ажиллагаанд тус төхөм үзүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслийн тавцан гаргах зорилготой юм.

     2010 оны 4-р сарын 15-ны өдөр Хятадын Олон Улсын Радио болон Туркийн "Еоен" радиогийн хамтран байгуулсан "Хятад Туркийн аялал жуулчлал интернет сүлжээ" нээгдсэн байна. Тус сүлжээг Туркт үйлдэх, мэдээлэх хэлбэрээр ажлуулж байгаа бөгөөд Туркийн сүлжээ ашиглагчдад Хятад улсын соёл иргэншлийг бүх талаар танилцуулахын зэрэгцээ аялал жуулчлалын үйлчилгээний мэдээлэл хангаж буй анхны веб сайт байж, "Мэдээлэлжүүлэлтийн цаг үе дэх шинэ торгоны зам" гэж нэрлэгдсэн байна.

     2010 оны 6-р сард, ХОУР болон Microsoft компанитай хамтран гаргасан интернет сүлжээний телевизийн үйлчилгээ ажиллаж эхэлсэн байна. Тус хамтын ажиллагааны явцад хоёр тал тус тус интернет сүлжээний телевизийн эзэгнэгч болон техникийн үйлчилгээг эрхэлж, хэлбэрийн хувьд Хятадын одоогийн интернет сүлжээний телевизийн бүтээгдэхүүнийг баяжуулж, шат өгсүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе