|
|
||
ХОУР уг нь 43 төрлийн хэлээр нэвтрүүлэг цацаж байснаа 1998 онд CRI online веб сайт албан ёсоор ажиллаж эхэлсний дараа хятад хэлний төв аялгуу, гуанжөү, англи хэл, герман хэл болон испани хэл зэрэг 5 төрлийн хэлэн дээрх нэвтрүүлэг мэдээлэл интернет сүлжээнд холбогдсон байна.
2003 онд ХОУР-гийн 26 төрлийн хэл интернет сүлжээнд холбогдсон байна. Үүнд: монгол, малаи, тайланд, филлипин, польш, унгар, серби, хауса, хинди, тамил, лаос, албани, чех, турк, свахили, перс, пушту, балба, урду, камбож, синхалес, бангладеш, мьянмар, кэжя, миннан, чаожөү хэл аялгуу болно. Дээр нь сүүлийн жилүүдэд урьд хожид интернетэд холбогдсон франц, португали солонгос, орос, араб, индонез, вьетнам, румени, болгар, эсперанто, итали болон япон хэлийг нэмбэл өнөөг хүртэл ХОУР-гийн 43 төрлийн хэлний нэвтрүүлэг бүгд сүлжээнд холбогдсон байна.
2004 онд Хятадын олон улсын радиогийн "онлайн" Шинжяны ардын радио хороотой хамтарч, уйгар , казах, киргиз хэлний веб сайт болон сүлжээн дээрх нэвтрүүлгийг хийжээ. Дараа жилд нь Төвдийн радио хороотой хамтарч төвд хэлний лхас аялгуу болон канба аялгууны нэвтрүүлгийн сайтыг ажиллуулсан байна. Ингэснээр, Хятадын олон улсын радиогийн "онлайн"-н сүлжээн дээр ажиллуулсан хэл 48 төрөлд хүрчээ.
2007 онд, Хятадын олон улсын радио Финландын компанитай хамтарч, Хойд Европын нутагт Швед хэл, Дани хэл болон Финланд хэлний сайтыг ажиллуулж, "онлайн"-н хэлний төрөл 51-д хүрсэн байна.
2008 онд Хятадын олон улсын радиогийн "онлайн" нь Хорват хэл болон Украин хэлний сайтыг ажиллуулж, сүлжээний хэлний нийт тоо 53-д хүрчээ.
2009 онд, Хятадын олон улсын радиогийн "онлайн" нь 6 хэлний сайтыг шинээр нэмжээ. Эдгээр нь: Белорусс , Хебре , Грек , Голланд , Норвеги , Исланд хэл болно. Ийнхүү веб сайтын хэлний төрөл 59-д хүрчээ.
2010 оны 2-р сарын 8-ны өдөр, Эстони хэл болон Литва хэлний сайтыг албан ёсоор ажиллуулж, энэ нь Хятадын дотоодод дээрх хоёр хэлээр ажиллаж байгаа анхны сайт болно. Ийнхүү Хятадын олон улсын радиогийн "онлайн" нь 61 төрлийн хэлтэй медиа сүлжээний тавцан болж, мөн дэлхий дээр хэлний төрлөөр хамгийн олон сүлжээний хэвлэл мэдээллийн хэрэгсэл болжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |