• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд эрхэмсэг ноён Цэдэнжавын Сүхбаатарын сар шинийн мэндчилгээ

CRI       (GMT+08:00) 2011-01-31 10:11:44

      Хятадын Олон Улсын Радиогийн сонсогчид, нийт монголчууд, Монголын ард түмэн болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ард түмэн та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, ирж бий сар шинийн баяртай холбогдуулан та бүхэнд мэндчилгээ хүргэж байгаадаа туйлын их баяртай байна.

     Манай хоёр орон уул усаар олон мянган километр хилээр холбогдсон, өнө удаан түүхтэй найрсаг хоёр орон билээ. Сүүлийн үед манай хоёр орны харилцаа маш эрчимтэй хөгжиж, улс төрийн салбарт төрийн дээд удирдлагуудын хэмжээнд байнгын харилцаа тогтож, өндөр дээд хэмжээнд тогтмол уулздаг сайхан үе болоод байна. Өнгөрсөн онд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагын Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийлээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао мөн Монгол улсад албан ёсны айлчлал хийж, хоёр орны харилцааг ойрын жилүүдэд өргөн хүрээтэй хөгжүүлэхээр том том асуудлуудыг шийдвэрлэж, харилцаагаа хөгжүүлэх тодорхой зорилтуудыг дэвшүүлэн тавьсан билээ. Мөн ирж байгаа Туулай жилд манай хоёр орны харилцаа бүх салбарт өрнөн хөгжих нэн таатай боломж бүрдээд байгаа энэ үеэр та бүхэнтэй уулзаж байгаадаа маш баяртай байна.

     Хоёр орны харилцаа ойрын жилүүдэд шат ахин хөгжиж, бүс нутагтаа стратегийн түншээр харилцах боломж нээгдэж байгаад бид ихэд баяртай байдаг. Сүүлийн хэдэн жилд манай хоёр орны хооронд урт удаан хугацааны томоохон төслүүд уул уурхай, дэд бүтцийн салбарт хэрэгжих боломж нээгдэж байгаа. Үүний зэрэгцээ, хоёр ард түмний хооронд, иргэдийн төвшинд, ахмадуудын хэмжээнд, эмэгтэйчүүдийн хүрээнд, залуучуудын хооронд, хүүхдүүдийн хэмжээнд солилцоо, харилцаа улам идэвхтэй хөгжих нааштай ирээдүй харагдаж байна. Энэ талаар хоёр орны засгийн газраас ч гэсэн тодорхой бодлого хэрэгжүүлж байгаа юм.

     Ингээд сар шинийн бошгон дээр, нийт радиогийн сонсогч нартаа, Монголчууддаа энэ ирж бий сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөж, туулай жилдээ аз хийморьтой, цовоо сэргэлэн, эрүүл энх байж, ажил үйлсдээ өндөр амжилт гаргахыг элчин сайдын хувьд, Монгол улсын засгийн газар болон ард түмний өмнөөс хүсэн ерөөж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе