• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орчин үеийн хөдөө аж ахуйн Хайн-юн тосгоныг хөгжүүлжээ

CRI       (GMT+08:00) 2011-04-25 17:34:44

      Сычуань мужийн Дү Жян-янь хотын зүүн хэсгийн Хай-юнь тосгоны байрлаж байгаа тал газар бол эртнээс усан ашиглалтын барилга хөгжсөн, шимт хөрстэй нутаг учир Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чухал бааз юм. Нэртэй усан ашиглалтын барилга болох Дү Жян-яний усан ашиглалтын барилгаар Миньжян мөрний усыг залан уг нутгийг ундаалж байсан юм. Гурван жилийн өмнө Вэньчуаний газар хөдлөлтөд тариачдын гэр орон эвдэрч бусниж, уламжлалт хөдөө аж ахуйд ноцтой нөлөөлсөн юм. Газар хөдлөлт болсны дараа Шанхай хотын Сүнь Чяо орчин үеийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн хүрээлэн тусламж үзүүлэх байгууллагын хувиар Хай-юн тосгонд ирж гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслан гэр орныг нь байгуулан өгч орчин үеийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн үлгэр жишээ районыг байгуулан өгсөн байна. Гурван жилийн бүтээн байгуулалтаар Хай-юн тосгон нэгэнт орчин үеийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөм бүхий хүмүүс оршин амьдрахад нэн таатай тосгон болон хөгжсөн байна. \Гэрэлт орчуулав\

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе