• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Миэньян хотынхон гамшигт зориулсан мөнгийг өөр зүйлд зарцуулаагүй

CRI       (GMT+08:00) 2011-04-26 09:18:27


Миэньян хотын дарга Зэн Ваньмин

     CRI online веб сайтын мэдээ: 5-р сарын 12-ны хүчтэй газар хөдлөлт болсны хоёр жилийн ойг тохиолдуулж, Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Сычуань мужийн засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан Хятадын интернет мэдээллийн хэрэгслүүдийн "гамшигийн бүсэд дахин очиж, ард иргэдийг эргэн үзэх нь" сурвалжлагын баг Миэньянд ирлээ. Миэньян хотын дарга Зэн Ваньмин, Мяньян хотын ардын засгийн газрын нарийн бичгийн дарга Сүн Мин хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд Миэньян хотын гамшгийн дараах сэргэн босголтын байдлыг танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

     Миэньян хотынхон гамшгийн дараах сэргэн босголтод оруулсан нийт хөрөнгө оруулалт 226 тэрбум 630 сая юаньд хүрэв. Энэхүү асар их мөнгийг шамшигдуулахгүй, өөр зүйлд хэрэглэхгүй, гамшгийн дараах сэргээн босголтод бүрэн хэрэглэхийг хэрхэн баталгаажуулж чадах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Мяньян хотын дарга Зэн Ваньмин хариулахдаа, Миэньян хотын гамшгийн дараах сэргээн босголтын төсөл маш олон, хөрөнгө мөнгө их болохоор гамшгаас авран туслах тусгай зориулалтын мөнгийг түүнд нь зарцуулахыг баталгаажуулахын тулд хотын засгийн газраас хяналтыг чангатгах арга хэмжээг тогтоосон юм. 1-рт. гамшгийн дараах сэргэн босголтын хөрөнгө мөнгийг заавал төлөвлөгөөний дагуу хэрэглэнэ. 2-рт, гамшгийн дараах сэргэн босголтын хөрөнгө мөнгөний зарцуулалт бүрийг хатуу хянан шалгана. 3-рт, холбогдох салбарууд мөнгөн гүйлгээний бүх явцыг хянана . 4-рт, дэг журам, хяналт шалгалтын салбарынхан ажлын хэсгүүд зохион байгуулж, төслүүдэд шууд хяналтад тавиулна. 5. хотоос хяналтын 47 журам тогтоож, холбогдох салбар болон ажилтнуудад хязгаарлал тавина гэжээ.

     Зэн Ваньмин хэлэхдээ, Миэньян хотын гамшгийн дараах сэргэн босголтод хэрэглэсэн мөнгөнд төр болон Сячуань мужийнхан шалгалт хийж гамшгийн дараах сэргэн босголтод зориулсан мөнгийг шамшигдуулсан ноцтой хэрэг одоохондоо илрүүлээгүй байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе