|
|
||
CRI-Онлайн: "5.12"-ны Сычуаньд болсон хүчтэй газар хөдлөлт хоёр жилийн ой тохиож байгаа үеэр сэтгүүлч тэнд очиж, гэр орноо сэргээн босгож байгаа байдалтай танилцлаа.
Вэньчуань сяний өмнөх нуранги дээр өдгөө шинэ шинэ байшингууд жигдрэн босч, өргөн уудам гудамж талбайд алхлах хүмүүсийн царайд инээмсэглэл тодорно. 15 тэрбум 300 сая юанийн хөрөнгө оруулсан шинэ Бэйчуань сянь нэн гойд сайхан харагдана. Засгийн газраас нөхвөр олгож байгуулсан эхний 400 мянган хавтгай дөрвөлжин метр орон сууцны байшинг ашиглалтад оруулсан байна.
Хоёр жилийн турш, Сычуан газар хөдлөлтийн гамшгийн районыг сэргээн босгох талаар тодорхой амжилтад хүрсэн байна. 1 сая 450 мянган өрх тариачдын байшинг үндсэндээ сэргээн босгож, сэргээн босгох үндэсний ерөнхий төлөвлөгөөнд хамарсан 29704 төслийн 97.2 хувийг нь байгуулсан байна. Сьчуань мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Лиү Чибао хэлэхдээ, бүх Хятадын 1000 шахам зураг төслийн байгууллага, хот суурингийн барилгыг 10 мянга гаруй арихтекторууд гамшигт ноцтой өртсөн 39 шяний 700 гаруй төсөл, 2000 гаруй тосгоны сэргээн босголтын зураг төсөлд оролцсон байна. Үүнээс гадна Европ, Америк, Япон, Хятадын Шянган, Т айваний мэргэжилтэн ч байж, дэлхийн хүмүүсийн оюун ухааныг нэгтгэж чадсан байна.
Хоёр жилийн турш засгийн газар гамшгийн дараах сэргээн босголтын санг тохируулж, 195 тэрбум юаниар санхүүжүүлж, гамшгийн районы иргэдийн амьдралын баталгааг хангасан байна. Үүнээс гадна ажлын байраар хангах тусгай мөнгө 1 тэрбум 700 сая гаруй юаныг ажилгүйдлийн даатгалаар тарааж, ажилтан авах , техникийн талын бэлтгэл хангах зэрэг арга замаар гамшгийн районы 1 сая 600 мянган иргэдэд ажлын байраар хангасан байна.
Тоо баримтаас үзвэл, 2009 онд Сьчуань мужийн гамшигт ноцтой өртсөн 51 сяны хот суурингийн иргэдийн болон хөдөө тосгоны иргэдийн хүн тутмын орлого нь газар хөдлөлтийн өмнөх төвшнөөс давсан байна.
Газар хөдлөлтийн дараа сэргээн босголтын зорилтыг биелүүлэхийн тулд Сычуань муж аялал жуулчлалын салбарыг гамшгийн дараах сэргээн босголтын тэргүүлэх бөгөөд давуу үйлдвэрлэл болгожээ. Холбогдох салбарын тариачид орлогоо нэмэгдүүлэн, амьдралаа тодорхой сайжруулсан байна.
Аялал жуулчлалаас гадна, Сьчуаний газар хөдлөлтийн гамшгийн районд ногоон байгаль орчныг хамгаалах онцлог бүхий хөдөө аж ахуй, гар үйлдвэрлэл нь тариачдын чинээлэг болох гол арга зам болж, тариачдыг улам баяжуулж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |