![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Сэтгүүлчдийн баг саяхан Дү жян янь хотын Шян э суурины Чи пань тосгонд сурвалжилга хийсэн юм.
2008 оны 5-р сарын 12-ны газар хөдлөлтийн гамшигт хүнд хохирсон уг тосгоны тариачид өдгөө тохилог сайхан шинэ орон сууцтай болсон төдийгүй хүрээлэн байгаа орчин нь цэвэр цэмцгэр, аз жаргалтай сайхан амьдарч байна.
Тус тосгоны тариачдын 70-80 хувь нь киви жимс тарьдаг байсан бөгөөд өнөө ч мөн тэр жимсний аж үйлдвэрээ хөгжүүлсээр байгаа ажээ. Киви жимсний борлуулга сайн тул орлого ч чамгүй сайн болохоор тус нутгийнхан гадагшаа гарч хөлсний ажил хийх сонирхолгүй юм.
Шян э суурины Чи пань тосгон нь 492 өрөх, 1519 хүн амтай байсан ба газар хөдлөлтөөс өмнө бүгдээрээ уул нуруудын энгэр хажуугаар тархан суурьшиж байжээ. 2008 оны 5-р сарын 12-ны газар хөдлөлтийн гамшигт тариачдын орон сууцны 95 хувь нь нурсан юм. Газар хөдлөлтийн гамшгийн дараа засгийн газраас 4 сарын хугацаанд 2 давхартай 274 иж байшин байгуулж өгсөн бөгөөд мөн өвлийн 1-р сард нь тус тосгоны бүх тариачдыг шинэ сууцанд нь нүүлгэж төвхнүүлсэн байна. Энэ нь мөн ч тариачдад хотын баримжаагаар нэгдэлтэй орон сууц байгуулан өгч суурьшуулсан хятадын анхны үлгэр жишээ болсон юм.
Тариачдын эдгээр шинэ өрөө байр нь саруул уужим, цэвэр цэмцгэр төдийгүй хөргөгч, угаалтуур, газын зуух гээд хотынхны өдөр тутмын хэрэглээний бүх зүйлийг бүрдүүлэн өгсөн байна. Өргөн дардан цардмал зам, тэгш хэмтэй саруул сайхан гудамжнууд, эгнэрэн жигдэрсэн 2 давхартай тохилог сайхан шинэ байшинтай Шян э суурины Чи пань тосгоныг хараад сэтгүүлчид сэтгэл тэнийн баясаж, энэ бүхнийг өнгөрсний тосгодоор төсөөлөхийн аргагүй хэмээн дуун алдан гайхацгааж байлаа.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |