|
|
||
5-р сарын 12-ны өдрийн Сычуаний Вэньчуанд газар хөдлөлт болсноос хойш даруй хоёр жилийн гаруй өнгөрчээ. Сурвалжлагч газар хөдлөлтөд нэрвэгдсэн районаар дахин очиход эвдэрч гэмтсэн сууц, байшин хөх тоосгон байшин болон өөрчлөгдөж, гамшигийн бүсийн ард иргэдийн үйлдвэрлэл, амьдрал нь эргэн сэргэж, амар амгалан, аз жаргалтай байдал илт мэдэгдэж байлаа.
Хэдэн өдрийн турш сурвалжлагч машинаар 1500 гаруй км аялж, хэдэн зуун тосгоноор тойрон үзэхэд шинэ тосгонууд уулын хөндий, тариан талбайн дэргэд, голын эрэг хавиар байрлан онцгой сайхан хэв маяг, хараа булаам тод өнгө зүс нь хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Газар хөдлөлтийн дараа үнсэн товрог болсон Вэньчуань одоо нэгэнт хөл хөдөлгөөнтэй сайхан хот болсон байна. Шинэ байшингууд ар араасаа жигдрэн босч, хэв загвар, өнгө зүсээрээ ялгарч, өргөн уудам гудамжуудаар нь хүн амьтан , машин унаа сүлжилдэн, хүмүүсийн царайнд нь инээмсэглэл тодорно. 15 тэрбум 300 сая юаны санхүүжүүлтээр байгуулсан шинэ Бэйчуань сянь нэн сүрлэг харагдана. Энд нэгэнт 400 мянган ам метр орон сууцыг нэгэнт ашиглалтад оруулсан байна. Шинэ орон сууцанд нүүж орсон Ян Ши их л баяртай байлаа.
Тэрээр хэлэхдээ, их сайхан байна, энэ өдрийг тэсч ядан хүлээж байсан юм. Барилга барьж байхад нь маш олон удаа эргэлдэж байсан юм. Тэр газр газраар бараг тойроод үзээд дуусгасан байхаа гэжээ.
ХКН-ын Сычуан мужийн хорооны нарийн бичгийн дарга Лю Чибао хэлэхдээ, нийт Хятадын 1000 гаруй зураг төслийн байгууллагын хот төлөвлөлт болон зураг төслийг хийж байсан 10 мянга гаруй архитекторууд гамшигийн 39 сяний 700 гаруй төсөл, 2000 гаруй тосгоны дахин сэргээн бүтээн байгуулалтын төлөвлөлт, инженерийн ажлын зургийг хийхэд оролцсон байна. Мөн Европ,Америк, Япон, Хятадын Сянган, Тайванийн мэргэжилтэн ч энэ ажилд оролцсон гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |