• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түүх ба одоохи байдал

CRI       (GMT+08:00) 2011-05-04 15:38:54

      Бүүр эрт манай он тооллоос өмнө, Хөхнуур Түвдийн өндөрлөгт нутаглан амьдарч байсан Түвд үндэстний өвөг дээдэс Хятадын дотор газрын Хань үндэстэнтэй хэлхээ холбоотой байсан юм. Он удаан жилийн туршид, Түвдийн өндөрлөг дээр тархай бутархай амьдарч байсан аймаг бүлгүүд аажимдаа нэгдээд одоогийн Түвд үндэстнийг бүрдүүлсэн байна.

      Манай тооллын 7-р зууны эхээр, Хятадын төв хэсгийн районы 300 гаруй жилийн хагаран бутарсан байдал эцэс боллоо. Yүний зэрэгцээ Түвд үндэстний баатар Соронзонгомбо ч Түвдийн Вант төрийг албан ёсоор байгуулж, Лхасд нийсэлсэн байна. Соронзонгомбо хаан сууж байсан хугацаандаа Тан улсын тэргүүний үйлдвэрлэлийн техник болон улс төр соёлын ололт амжилтыг хүлээн авч, улс төр, эдийн засаг, соёл зэрэг талаараа Тан улстай тун найрсаг харилцаатай байжээ.
13-р зууны дунд үеэр, Түвд район албан ёсоор Хятадын нутаг дэвсгэрт харьяалагдсанаас хойш, Хятад улс хэдэн хаант төрийг өнгөрүүлж, төв засгийн газар нь олон тоо солигдсон боловч Түвд нь ямагт төв засгийн газрын харьяанд байсан юм.

      1644 онд Чин улс байгуулагдсанаас хойш, Түвдыг нэн чанд удирдан захирч, төв засгийн газраас Түвдэд бүрэн эрх хэрэгжүүлэхээ улмаар дүрэмжүүлж, хуульжуулсан байна. 1727 онд, Чин улсын засгийн газраас Түвдэд сайд суулгаж, төв засгийн газрын өмнөөс Түвдийн орон нутгийн засаг захиргаанд хяналт тавиулсан байна.

      1949 онд, БНХАУ байгуулагдлаа. Ардын төв засгийн газраас Түвдийн түүх болон тэр үеийн бодит байдлынх нь дагуу тайван замаар чөлөөлөх чиг шугам хэрэгжүүлэхээр шийдсэн байна. Ардын төв засгийн газар Түвдийн ард түмний эрэл хүслийг дагаж, Түвдэд ардчилсан өөрчлөлт хийж, феодал хамжилгийн дүрмийг цуцлаад үй олон хамжлагачид болон боолуудыг чөлөөлсөн байна, ингээд тэд хамжилгийн эздийн наймаалах, шилжүүлэх, золио солио хийх, өр ширэнд барьцаалах хувийн өмч биш болж, хамжилгийн эздэд дахиж албадлагаар хар ажил хийж өгөхөө больж, хүний эрх чөлөөг эдэлж, шинэ нийгмийн эзэн болсон байна. Олон жилийн тогтвортой хөгжлөөр, 1965 оны 9-р сард ТӨЗР албан ёсоор байгуулагдсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе