• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сэтгэлийн хүлээлт

CRI       (GMT+08:00) 2011-05-17 09:07:55

      Өнөөдөр надад захидал ирлээ. Гэхдээ хамгийн гоё нь миний хүсэн хүлээж байснаас ч илүү . "Та уралдаанд шалгарч шилдгийн шилдэг оролцогч болсон тул Жянши нутгаар аялах боллоо" гэсэн байлаа. Радиогийн сэтгүүлч эмэгтэй утас руу минь залгаж баяр хүргээд л. Хорвоогийн амьдрал утга учир, уярал баяраар дүүрэн байдаг гэж үнэн юмаа. Өнөөдөр надад ийм нэгэн баярт өдөр тохиолоо. Тэгэхээр удахгүй замдаа гарна.

      Миний мэдэх Хятад орон, миний мэдэхгүй Жянши нутгаар аялах сайхан боломж тохиолоо.Яагаад ч юм Хятад орон сэтгэлд дулаахан, ойрхон байдаг. Газар газрын залуустай бужигнаж 4 жилийг өнгөрөөхөд ч, газрын холоос хааяа нэг ирж буцахад ч мэдэх мэдэхгүй хэлээр ярьсан зүсэн зүйлийн хүмүүс хөлхсөн орон байдагсан. Хүмүүс Хятад орныг зорин ийнхүү ирж буцсаар байдаг нь тэрхүү тайван амгалан байдалд нь , үзэсгэлэнт байгаль зохимжит уур амьсгалд нь , дэлхийг тэтгэж буй тэрхүү бүтээн байгуулалтад нь татагддаг биз ээ.

      Эрдэмтэн судлаачид энэ зууныг зүгээрч нэг Хятадын зуун гэж нэрлээгүй нь лавтай. Өнөөдөр "made in china"-гүй бүтээгдэхүүн, салбар гэж алга. Дэлхийн эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпоос эхлээд худалдааны яармаг бүгдийг Хятад улс зохион байгуулж байна. Энэ ч утгаараа хүн төрөлхтний даяаршлын төв нь Хятад улс болсон гэлтэй.

      За энэ ч яахав.Хамгийн гол нь нэвтрүүлгийг сонсоод сэтгэлд минь буусан үзэсгэлэнт Жянши нутаг.

      Лу Шань уулыг тольдон буй Бө Ян Ху нуур, номин цэнхэр долгио хаялах мөрний эрэг дээрх өргөн навчит моддын дундаас цухуйх вааран дээвэртэй эртний суурин намайг хүлээж байгаа.Жин жин хэмээн жингэнэж үүх түүхээсээ эхлээд Хятадын нэрийн хуудас болсон Жин Дэ Жэнь шаазангийн хот. Бурхад хувилгаадын сүнс орших Сань Чиншань уул гээд нэвтрүүлгээр дамжин буусан сэтгэлийн байгалийг нүдээр үзэх тэр мөч мөд ирэх нь.

      Мөн энэхүү нэвтрүүлгийг алсын алсаас сэтгэлд минь илгээсэн сэтгүүлч бүсгүй Алтаннавчтай нүүр тулан уулзана.

      Замд гарсан өдрөө юу болсон тухай заавал бичиж үлдээнээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе