• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Танка зураг

CRI       (GMT+08:00) 2011-05-18 10:53:31

     Танка зураг бол даавуу, торго юм уу цаасан дээр хатгамалсан юм уу зурсан өнгөт зураг юм, энэ бол Түвд үндэстний соёлын өвөрмөц онцлог бүхий нэг зүйлийн зураг юм.

     Танка нь ям олсон даавуу юм уу жирийн даавуугаар дэвсгэр болгож ,эсвэл эрхэм нь торгоор дэвсгэр болгож урласан зураг юм. Сонсоход, тухайн жил Вэнь Чэн гүнж Түвдэд ирэхдээ нэхмэл зэрэг үйлдвэрлэлийн техник авчирсан байна, зөвхөн зургийн дэвсгэр болгож байсан давуугаас үзэхэд тэр үед ийм үйлдвэрлэлийн техник нь Түвдэд ашиглагдан дэлгэрч байсныг мэдэж болох юм.

     Танка зурахад эргэлдэг будаг нь цөмөөрөө нэвт харагддаггүй ашигт малтмал болон ургамлын будах материал байгаа бөгөөд зохих харьцаагаар зарим амьтны гаралтай цавуу жич үхрийн цус хольдог юм байна. Эдгээр түүхий материалын жор нь шинжлэх ухаанч байгаагийн дээр Түвдийн өндөрлөг нутгийн хуурай агаар байгаа тул Танка зураг нь олон зуун жил боллоо ч гэсэн сайхан өнгөө алдахгүй шинэхэн зурсан юм шиг хэвээрээ байдаг гайхамшигт уран бүтээл юм.

     Танка зураг нь нийгэм түүхийн зан заншилийг тусгасан агуулгатай, бүхнийг хамарсан сэдэвтэй бөгөөд шашны агуулгыг багтаасан нь давамгайлж байгаа юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе