|
|
||
Цөцгийн тостой баримлын урлагийг бас тосон цэцэг гэж хэлдэг. Цөцгийн тостой баримлын урлаг нь буддын шашны үлгэр домог, Шагимунийн үлгэр, түүхийн үлгэр, үлгэр домогт ший жүжиг зэргийг багтаасан маш өргөн дэлгэр агуулгыг илтгэсэн байдаг. Урлан бүтээсэн дүр байдал нь ч тун олон байдаг. Yүнд нар сар одон мичид, цэцэг навч өвс ургамал, жигүүртэн шувуу араатан гөрөөс, асар тагт суварга цамхаг болон төрөл бүрийн бурхны хөрөг баримал, бичиг цэргийн эрдэм хосолсон жанжин түшмэд зэрэг хүмүүсийн дүр байдал гээд есөн шидийн юм бий. Урлан бүтээх арга барил нь ч олон янз байгаа бөгөөд урлагийн төвшин нь ч маш өндөр байгаа юм.
Цөцгийн тостой баримлыг хүрээ хэмжээ болон зориулалтаар нь тайлга тахилгын дунд бага оврын баримал болон сонирхон үзэхэд зориулсан том оврын баримал гэж хоёр том төрөлд хувааж байна. Тайлга тахилгад зориулсан жижиг оврын цөцгийн тосны баримал нь маш уран нарийн, өнгө будаг нь ялгарсан, төрөл зүйл, хэлбэр маягаар олон бөгөөд бэлэг дэмбэрэл баяр дурсгалын өвөрмөц онцлогоор бялхам байдаг. Ийм баримлыг хэдэн арваар нь юм уу хэдэн зуугаар нь дэлгэн үзүүлээд уран сэтгэмж ухаан санаа, өвөрмөц стиль өөрийнх нь онцлогийг нь илт харуулж байгаа юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |