• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түвд цам

CRI       (GMT+08:00) 2011-05-18 11:07:14

     Түвд цамыг Түвд хэлээр "Ажлхам" гэдэг, "Дахина эгч" гэсэн утгатай бөгөөд дөхмөөр "Лхам" гэдэг ажээ. Түвд цамын урлаг өнө удаан түүхтэй, цамын урлаг олон урсгалтай, тоглох арга хэлбэр нь ч үндэстний өвөрмөц онцлогтой, "Вэнь Чэн гүнж", "Носон Ван" зэрэг 8 их цам нь нэгэнт сонгодог бүтээл болж, ая дуу, хэм хэмнэл сонсвортой, янз бүрийн баг нь ч хачин гайхалтай байна. Энэ бүхэн нь Түвд цамын гүн зузаан соёлын үндэс суурьтай байгааг харуулж байна.

     Түвд цам бол ардын дуу бүжгийн хэлбэрээр үлгэрийн агуулгаа илтгэдэг ерөнхийлсөн тоглох урлаг юм. 15-р зуунаас эхлээд, Гаржидавын бүлгийн хувраг Танданжав буддын шашны үлгэрээр агуулга болгон өөрөө найруулж удирдаасан дөхөмхөн үлгэртэй дуулалт жүжигээ олон газарт тоглон гаргасан байна, энэ бол Түвд цамын эхлэл юм. Язгуур урлагийн маш олон зүтгэлтнүүдийн хүчин чармайлтаар Түвд цам нь бүүр эртнээс анхны хэлбэрээ өөрчилсөн байна. Орчин үеийн Түвд цам нь жүжгийн зохиолтой, тоглох бүжигтэй, дуулах аятай, адил бус дүр нь адил бус өмсгөлтэй, багтай бас хавсран хөгжимдөх, дуулах ангитай, ерөнхийлсөн урлаг болсон байна.

     Түвдэд язгуур цамын чуулга зөндөө байдаг. Тэд хөдөө тосгонд очиход хэзээд бэлэн байдаг бөгөөд хүрсэн газраа майхнаа шаагаад, бэржинхээ дэлгэвэл цамын баг тоглож эхэлдэг, ойр хавийн 10 газар орчмын хүн ард цөмөөрөө цугларан ирж цам сонирхож цамын талбай байнга пиг дүүрч байдаг.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе