• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн тойм байдал

CRI       (GMT+08:00) 2011-05-18 15:39:47

     Төвдийн Өөртөө Засах Район /ТӨЗР/ бол Хятадын 5 өөртөө засах районы нэг нь юм, мөн ч Төвд үндэстнээр гол болгосон үндэстний өөртөө засах орон нутаг юм. Хятадын баруун өмнөд хил хязгаар, Хөхнуур Төвдийн өндөрлөгийн баруун өмнөд хэсэгт байрлаж байдаг. өмнө тал, баруун хэсгээрээ Бирма, Энэтхэг, Будан, Сикким болон Балба зэрэг улс оронтой хил залгаж, хилийн шугамын нийт урт нь 4000 км байна. Бүх район 1 сая 220мянга гаруй хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, Хятадын нийт талбайн бараг 12.8%-ыг эзэлж байна.

     ТӨЗР, далайн тэвшнээс дунджаар 4000 м илүү өргөгдөж, Хөхнуур Төвдийн өндөрлөгийн гол цогц болж байдгаараа "Дэлхийн дээвэр" гэсэн сайхан нэрийдэлтэй юм. ТӨЗР нийт 2 сая 600 гаруй мянган хүн амтай, үүнд Төвд үндэстний хүн ам нь 2 сая 500 мянга байж, нийт хүн амынхаа 96%-ыг эзэлж байна, Төвд бол Хятадын хүн амаар хамгийн цөөн, нягтцаар хамгийн бага район юм, хүн амын нягтцын хэмжээ нь хавтгай дөрвөлжин км бүрд дунджаар 2 хүн хүрэхтэй хүрэхгүйтэй байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе