• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газар зүйн тойм байдал

CRI       (GMT+08:00) 2011-05-18 15:44:58

      Хөхнуур Түвдийн өндөрлөг бол өдий төдий өвөрмөц байгалийн онцлог бүхий газар юм, манай гарагийн өндөрлөг газар нутгийн дотор чухал байр эзэлж байдгаар нь хүмүүс түүнийг газрын бөмбөрцгийн "гурав дахь туйл" гэж нэрлэж байгаа юм.

  "Гурав дахь туйл" гэж нэрлэсэн нь голцуу түүний өндөр оргилд байрлаж байгаа бөгөөд хахир хүйтэн цаг агаартай нь холбоотой юм. Хөхнуур Түвдийн өндөрлөг далайн тэвшнээс дунджаар 4000 м илүү өргөгдөж, эргэн тойрон нь үргэлждээ өндөр сүрлэг уул нуруудад хучигдсан байгаа юм. Далайн тэвшнээс 4500 м илүү өргөгдсөн өндөрлөг газрын уур амьсгал нь дунджаар 0℃-аас дор байгаа бөгөөд хамгийн дулаандаа ч дундаж уур амьсгал нь ч 10℃-аас дор байна.

  Хөхнуур Түвдийн өндөрлөг далайн тэвшнээс 4000 м илүү өргөгдсөн байгаа нь Гималайн нурууны сүүлийн үеийн хүчит хөдөлгөөнтэй нягт холбоотой юм, тус өндөрлөг нутагт далайн тэвшнээс 6000~8000 м өргөгдсөн уул нуруу зөндөө байдаг, энэ бол дэлхийн хамгийн залуу өндөрлөг мөн ч Азийн маш олон гол мөрний эх үүсвэр газар юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе